Дорнод аймгийн цагдаагийн алба хаагчид Хятад архи гар дээрээс зарж байсан 4 иргэнээс 81 ширхэг архи хураан авчээ

31360

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас “Архи- Хяналт шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид аймгийн “Шүр” худалдааны төвд хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулж байсан 4 иргэнийг илрүүлж, тус иргэдээс БНХАУ-д үйлдвэрлэсэн чанарын баталгаагүй 450 граммын савлагаатай 81 ширхэг “Бажу” нэртэй архийг хураан авч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5-р зүйлийн 13-дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцов.

Дээрх арга хэмжээний хүрээнд хилээр чанарын баталгаагүй архийг хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих