Хөл бөмбөгийн анхны ДАШТ-1930

1928 оны 5-р сард  Итали, Швед, Испан, Голланд, Уругвай улсууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах саналаа ДХБХ-нд ирүүлснээс анхны ДАШТ-ийг Уругвай улсын нийслэл Монтевидео хотод  явуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь Уругвай улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой, мөн тус улсын шигшээ 1924, 1928 оны зуны олимпийн наадмын хөл бөмбөгийн аварга цолыг дараалан хүртээд байсанд оршино. Мөн Уругвай улсын эрх баригчид оролцогч улсуудын багийн бүх гишүүдийн тус улсад байх зардлыг хариуцахаар амалсан билээ. Хэдийгээр тус улс эдийн засгийн хүнд нөхцөлд байсан ч  90000 хүний суудалтай «Сентенарио» цэнгэлдэх хүрээлэнг наймхан сарын дотор барьж ашиглалтанд оруулсан ба тус цэнгэлдэх хүрээлэнд оны 7-р сарын 13-аас 30-ны өдрүүдэд ДАШТ-ний бүх тоглолтууд явагдсан юм.
1930 онд ДХБХ-ны гишүүн орнуудаас анхны  ДАШТ-нд  өмнөд Америк  тивээс 7 (Аргентин, Бразили, Чили, Парагвай, Перу, Болив талбайн эзэн Уругвай), хойд Америк тивээс 2 (АНУ, Мексик), Европ тивийн зөвхөн 4 (Тухайн үед Европ  тивээс  Өмнөд  Америк руу зорчих нь хүндрэлтэй байсан хийгээд Англи зэрэг улсын байр сууриас шалтгаалж Бельги, Франц, Румын, Югослав) нийт 13 улсын баг оролцжээ. Багууд
 1. Аргентин,  Чили,  Франц,  Мексик
 2. Югослав,  Бразил ,  Болив,
 3. Уругвай ,  Румын , Перу
 4. АНУ,  Парагвай, Белги  гэсэн 4-н хэсэгт  хуваагдан тоглож.
Уругвай – Югослав, АНУ – Аргентин улсууд хагас шигшээд шалгарснаас Уругвай,  Аргентин улсын багууд шигшээ тоглолтод учраа таарч Уругвай улсын баг ДАШТ-ний анхны аваргаар тодорч АНУ гуравдугаар байр, Югославын баг дөрөвдүгээр байрыг эзэлж байжээ. ДАШТ-ний үеэр 37 хөл бөмбөгчин нийтдээ 70 гоол оруулснаас Аргентин улсын хөл бөмбөгчин Гильермо Стабиле 8 гоолоор шилдэг довтлогчоор шалгарсан аж. Анхны ДАШТ-ний аваргаар шалгарсан багт ЖюльРимегийн  “Ялалтын бурхан” шилжин явах цомыг гардуулсан ба 1970 онд Бразиличууд дэлхийн аваргаар 3 дахиа түрүүлэхэд нь үүрд хадгалуулахаар өгсөн юм. 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих