Гуравхан дуутай “Extacy” хамтлаг Солонгост урилгаар тоглоно

“Making the band-2″ шоунаас төрөн гарсан “Extacy” хамтлаг уран бүтээлээ чамгүй амжилтаар туурвиж байна. Тэд шоунаас хоёр клип гурван дуутай үлдсэн бол удахгүй шинэ жилийн тухай дуу гаргахаар ажилдаа оржээ. Ямар ч байсан өөрсдийн өнгө аясаар рок попын ертөнцөд уригдаж орж ирсэн эдгээр охид продюсертэйгээ цаашид ч хамтран ажиллаж явах гэнэ. Дуучин Ж.Алтанцэцэг ч охидоо хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүртэл ажиллана гэдгээ ч хэлээд байгаа. Чадалтай продюсертэй азтай охид хэмээн нэрлэгдэх болсон  ”Extacy” хамтлагийнхан удахгүй БНСУ, болон Өвөрмонголд очиж тоглохоор болоод байгаа аж. Энэ удаад тэд урилгаар тоглож байгаа гэсэн. Энэ байдлаас харахад ч багагүй олонд танигдаж, амжилт гаргаж байгаагийн илрэл болов уу.

А.Чимгээ.Factnews


URL:

Сэтгэгдэл бичих