Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа хэрхэн баяжсанаа тайлбарлах ёстой

5b0cbd62b93034.02934761Монголд жинхнээсээ эрдэнэсийн сангийн эзэн байдаг юм байна. Арабын шейхүүд, гүнж нартай харьцуулахгүй эгэл монголчуудын дэргэд ёстой л үлгэрийн мэт амьдардаг хүмүүс байх юм аа. Мэдээж хүн мөнгөтэй байж болно. Баян байж болно. Гэхдээ үүнд хүрсэн замналаар нь баян байхад асуудалгүй, асуудалтай гэж хоёр хувааж болох биз ээ.

Тэгвэл Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа аль хэсэгт нь орох бол. Тэрбээр 2016 онд Монголбанкны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бол одоо Эрдэнэсийн сангийн “эзэн” болжээ.

Түүний хувьд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халаасны хүн гэх шүүмжлэлд өртөж байсан. Энэ нь ч оргүй цуурхал биш. П.Эрдэнэтуяа нь Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүүгийн гэргий юм билээ. Гэхдээ түүнийг хууль ёсоор уг албан тушаалд очсон гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Тэрбээр Монголын мянга мянган шилдэг залуусын нэг байж мэднэ.

Гэвч эдгээр шилдэг залуу бүр 12 орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний дөрвөн барилгатай байж чадах болов уу. Нийт үл хөдлөх хөрөнгө нь 2.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Мөн 119 сая төгрөгийн үнэ бүхий долоон ч газрыг эзэмшдэг гэнэ. Түүнчлэн 235 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 2.1 тэрбум төгрөгтэй, бас 12 компаниас 300 мянга гаруй хувьцаа эзэмшиж байгаагийн дүрмийн сангийн хэмжээ нь 1.3 тэрбум төгрөг гэжээ.

Дотор бялуурам тоо байгаа биз. Жилийн орлого нь 64 сая төгрөг, сүүлийн 10 жил төрийн албанд ажиллаж байгаа хүн гэхэд бас л бийлэгжүү нэгэн гэдэг нь илэрхий.

За бодоод үзье. Нэг танил маань бас ч үгүй томоохон яаманд мэргэжилтнээр ажилладаг. Сарын цалин нь 650 мянган төгрөг. Сүүлийн долоон жил ажиллаж байгаа. Тэгэхээр ямар нэгэн татвар, шимтгэл төлөхгүй гэвэл өнгөрсөн долоон жилийн хугацаанд 57 сая орчим төгрөгний орлоготой ажиллажээ. Хүн харахад нэг л сайхан төрийн албан хаагч. Гэвч мань эрийн гэрт шинэ тавилга байхгүй. Лизингийн нэг өрөө байртай. Эхнэр нь хувийн компанид ажиллаж байгаа тулдаа гал алдчихгүй амьдарч байгаа нэгэн.

Гэтэл үүний хажууд хатагтай П.Эрдэнэтуяагийн амьдрал хэр ахицтай байгааг хэн хүнгүй шууд хараад л мэдэхээр ажээ. Мэргэжилтний долоон жилийн орлого 57 сая, П.Эрдэнэтуяа захирлын нэг жилийн орлого 64 сая. Гуравхан жилийн туршлагын ялгаатай ч мэргэжилтэн нь 34 м2 байрыг 15 жилйин зээлээр авсан бол П.Эрдэнэтуяа захирал 12 орон сууцтай. Нэг зүйл дээр бол мөрийцсөн ч алдахгүй байх. Мэргэжилтэнд сохор зоосны хадгаламж байхгүй. Цалингаа банкны дансаар авдаг ч зээлэнд суутгагдаад хувхай хоосон л үлдэнэ.

Тэгэхээр энд асуудал байхгүй гэж хэн ч хэлэхгүй байх. Тэгвэл АТГ ийм ХОМ авчихаад тэр бүгдийгээ хянаж шалгадаг гэж найдъя. Нэгэн цагт Монголбанкны Ерөнхийлөгч асан П.Золжаргал улсыг хэдэн тэрбумаар ч билээ хохироосон. Дараахан нь мань эрийн тушаалаар Монголбанкны захирлуудад зуу зуун сая төгрөгийн “тэтгэмж”, “буцалтгүй тусламж” олгосон байсан. Энэ нь ч илэрсэн. Гэтэл 2016 оны гуравдугаар сард одоогийн Эрдэнэсийн сангийн “эзэн”, тэр үеийн Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлстийн захирал П.Эрдэнэтуяа “Шилэн дансны тухай хуулийн зорилтыг улс, орон нутгийн төсөв хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төслийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ хэмээн тодорхойлсон болно. Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит байгууллага түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан хамаарахаар заажээ. Монголбанкийг “Төрийн өмчит хуулийн этгээд” гэж үзэх нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчихөд хүргэнэ.  Иймд дээр дурдсан Шилэн дансны тухай хуулийн зорилт, үйлчлэх хүрээний дагуу Сангийн яамнаас эрхлэн хөтөлж буй нэгдсэн цахим хуудсанд Монголбанк мэдээлэл тавих үндэслэлгүй гэж үзэж байна” гэсэн албан бичгийг Сангийн яам руу хүргүүлж, улмаар Монголбанкны санхүүгийн байдал шилэн бус, хөшигний цаана үлдсэн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гээч эрхэм Монгол улсад 1 ам доллар 1340 төгрөгийн ханштай, 4 тэрбум ам долларын валютын нөөцтэй байхад Монголбанкийг хүлээж авсан билээ. Тэгвэл мань эрийг ажлаа өгөх үед 2200 төгрөгийг даваад талийчихсан байсан.

Гэхдээ одоо тэрбээр эгзэгтэй нөхцөл байдалд байгаа ч цагтаа хангалттай тансаглаж амжсан. Ганц жишээ нь Н.Золжаргал Токио хот руу нисэхдээ зөвхөн тийзний урьдчилгаанд 5 сая төгрөг зарцуулсан гэнэ. Монголбанкны Шилэн дансны мэдээлэлд байгаа гүйлгээнээс харахад эрхэм Ерөнхийлөгч 2015 онд Арабын нэгдсэн Эмират улс, Хонконг, Индонезид очихдоо дээд зэрэглэлийн тансаг зочид буудлуудаар үйлчлүүлж үүнд нь татвар төлөгчдийн халааснаас 12.3 сая төгрөг гарсан аж. Энэ тоо баримтыг цааш нь үргэлжлүүлж болно.

Өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байгааг хэн хүнгүй л мэднэ. Гэтэл төрийн төвбанк нэг иймэрхүү ажиллаж, дотор нь байгсад зоолж гүйцлээ.

Erennews.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 31 May 2018

ямар аймаар их хөрөнгөтэй хүн бэ?Болормаагын дүү бэр хоёр нь гэсэн үг үү?

Нэр: Adidas NMD Runner Zebra stripes Огноо: 7 June 2018

This site can be a stroll-via for the entire information you wanted about this and didn抰 know who to ask. Glimpse here, and you抣l positively discover it.

Нэр: Adidas NMD x Louis Black Orange Огноо: 13 June 2018

WONDERFUL Post.thanks for share..extra wait .. ?

Нэр: Adidas NMD R1 Primeknit Tri-Color NoirCore Rouge-Blanc Огноо: 30 June 2018

WONDERFUL Post.thanks for share..extra wait .. ?

Нэр: Adidas NMD New Camouflage Main Purple Огноо: 2 July 2018

This site is known as a walk-by means of for all of the information you wished about this and didn抰 know who to ask. Glimpse here, and also you抣l positively uncover it.

Нэр: Adidas NMD Women Cloth Surface Rainbow Огноо: 5 July 2018

you have got a fantastic weblog here! would you wish to make some invite posts on my blog?

Нэр: Discount Shopping Огноо: 26 January 2019

Thank you a bunch for sharing this with all of us you actually recognise what you are speaking about! Bookmarked. Kindly additionally talk over with my website =). We may have a link exchange arrangement among us!

Нэр: Law Огноо: 26 January 2019

Hello there, I discovered your site by the use of Google while looking for a comparable subject, your site came up, it appears to be like great. I have bookmarked it in my google bookmarks.

Нэр: Aerie Promo Code Огноо: 31 January 2019

Having read this I thought it was very informative. I appreciate you taking the time and effort to put this article together. I once again find myself spending way to much time both reading and commenting. But so what, it was still worth it!

https://issuu.com/aeriepromocode

Нэр: brauche ich ein eta für kanada niagarafälle Огноо: 8 February 2019

I truly appreciate this post. I’ve been looking all over for this! Thank goodness I found it on Bing. You have made my day! Thx again

http://www.google.at/url?sa=t&rct=j&q=&esrc=s&frm=1&source=web&cd=14&ved=0CFUQFjADOAo&url=http://youtube.com/watch?v=aGVokWny25g&ei=a-qiUtzBDMm04ATchIHoBw&usg=AFQjCNG_WFETxcx5VxaVwTlXP2lzm7Yqkw

Нэр: music family Огноо: 11 February 2019

I am extremely impressed with your writing skills as well as with the layout on your weblog. Is this a paid theme or did you modify it yourself? Anyway keep up the excellent quality writing, it is rare to see a nice blog like this one today..

Нэр: business card maker Огноо: 11 February 2019

Somebody necessarily help to make significantly articles I would state. That is the very first time I frequented your website page and so far? I surprised with the research you made to create this particular submit amazing. Fantastic job!

Нэр: best online shopping Огноо: 11 February 2019

It is perfect time to make some plans for the future and it’s time to be happy. I have read this post and if I could I desire to suggest you few interesting things or advice. Maybe you could write next articles referring to this article. I desire to read more things about it!

Нэр: business intelligence Огноо: 15 February 2019

There is noticeably a bunch to identify about this. I assume you made some good points in features also.

Нэр: Affiliate Marketing Огноо: 20 February 2019

I really wanted to jot down a brief note to express gratitude to you for some of the precious tips you are writing on this website. My time consuming internet search has at the end of the day been honored with excellent tips to exchange with my close friends. I ‘d assert that many of us visitors actually are definitely lucky to live in a superb network with many wonderful professionals with great secrets. I feel really blessed to have encountered your entire webpages and look forward to really more excellent minutes reading here. Thanks once more for everything.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.