Цаг агаарын урьдчилсан мэдээ

f69fd4222a745f0e6f1266245a23a80e_4216БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир,  Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Их  нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Монгол Алтайн уулархаг нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм,  өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар  31-36 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 31-36 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 33-35 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 30-35 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 32-34 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.


URL:

Нэр: Autopilot Money Machine 2019 Огноо: 3 February 2019

You must see this website …

We came across a cool site which you may well enjoy visiting …

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.