500 ИРГЭНД ХАМГААЛАЛТЫН МАЛГАЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЧЭЭ

olloo_mn_1527753350_30581534_1086055621535193_129801187359719424_nУлсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Мотоциклын бүртгэл” нэгдсэн арга хэмжээг Өмнөговь аймаг “Мотоцикль бүхий өрх бүрт хамгаалах малгай аян”-аар үргэлжлүүлж байна.

Уг аяны хүрээнд Гурвантэс сум дахь цагдаагийн тасгаас нийт 500 иргэнд стандартын хамгаалалтын малгайг үнэ төлбөргүй өглөө.

Арга хэмжээ тус аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ирэх наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүх сумдад үргэлжлэн зохион байгуулагдана.


URL:

Нэр: Tennille Bracken Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих