Өнөөдөр – Эх үрсийн баярын өдөр

31450

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг монголчууд бид Эх үрсийн баяр болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Тэртээ 1925 онд Женев хотод болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалт зохиогдож, энэхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийт “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг.

1951 онд Олон улсын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ. 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг Монгол улс “Хүүхдийн баярын өдөр” болгож, цаашид тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна. Харин ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Хүүхдийн баярын өдрийг “Эх үрсийн баяр” болгосон билээ.

Монголчууд энэ өдрийг үндэстний хэмжээнд архигүй өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэр дээрх тээврийн бүх хэрэгсэл гэрлээ асаан хөдөлгөөнд оролцож, эх үрсдээ хүндэтгэл үзүүлдэг. Цаашилбал, хамгийн гэгээлэг ертөнцийн бэлгэ тэмдэг болсон энэ өдөр хогоо хаяхгүй байж, өөрийн амьдарч буй ертөнцийг хайрлах ёстой юм.

Зургадугаар сарын 1 нь Григорийн тооллын жилийн 152 дахь (өндөр жил бол 153 дэх) өдөр. Мөн он дуустал 213 өдөр үлдэж байна. Энэ өдөр Америкийн кино жүжигчин Мэрилин Монро (1962) Японы мэргэжлийн сумогийн 58 дахь ёкозүна Чиёнофүжи Мицүгү (1955) нарын олон алдартай хүмүүс мэндэлжээ.


URL:

Нэр: Иргэн Огноо: 1 June 2018

Эх үрсийн биш Хүүхдийн баярын өдөр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.