Хугацаагүй ажил хаялтанд оролцох сургуулиудын жагсаалт

Ирэх даваа гаригт ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдийн багш нар хугацаагүй ажил хаяхаар болоод байгаа талаар бид мэдээлсэн.

Уг нь арванхоёрдугаар сарын 2-ны өдөр тэд энэ мэдээллийг өгсөн боловч хэрвээ Засгийн газраас нааштай хариу өгвөл заавал ажил хаялт зарлах шаардлагагүй гэдгээ илэрхийлж байсан. Гэвч Засгийн газрын зүгээс ямар ч хариу ирээгүй тул ийнхүү хугацаагүй ажил хаялтанд орохоор болоод буй юм.

Багш нарын дундаж цалин 300 мянга байгаа нь ажил хаях гол шалтгаан болсон төдийгүй ирэх оны дөрөвдүгээр сард нэмнэ гэсэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, ирэх сарын 1-нээс, цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж буй билээ.

Юутай ч бид та бүхэнд хугацаагүй ажил хаялтанд оролцох сургуулиудын жагсаалтыг хүргэж байна. МҮЭХ-ны Боловсролын салбарын Үйлдвэрчний хорооноос энэ жагсаалтыг хүлээн авсны дараа Төмөр замын 20-р сургууль, 73-р сургууль мөн ажил хаялтанд нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

Хугацаагүй ажил хаялтанд оролцох сургуулиудын жагсаалт

Эдгээр нь ерөнхий боловсролын сургуулиуд бөгөөд үүн дээр одоогоор 98 цэцэрлэг ажил хаялтанд оролцоно гэдгээ илэрхийлээд буй билээ.

Бид дөнгөж сая МҮЭХ-ноос хугацаагүй ажил хаялтанд оролцох цэцэрлэгүүдийн жагсаалтыг хүлээн авсныг та бүхэнд хүргэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих