Шүүгч Д.Чанцалням хүчингүй тамга тэмдэг ашигласан Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нарын гомдлыг хүлээн авч хууль зөрчжээ

shuuhМҮБХ-ноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Чанцалнямыг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж мэдэгдэл гаргалаа. Учир нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржготов овогтой Чанцалням нь шүүхээс хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж гомдол гаргасан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Д.Данзан нарын гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж МҮБХ-ныхон үзжээ.  Тодруулбал, шат шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нарын тамга тэмдэгийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Б.Бат-Эрдэнэ нар нь шүүхийн шийдвэрийг зөрчин, хүчингүй тамга тэмдэгээр гомдол гаргасан байтал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч Д.Чанцалням нь тэдний гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэсэн байна.

Ингэхдээ мөн Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 54.1.3, 54.1.5-ыг заалтыг ч зөрчжээ. Тодруулбал, 54.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь МҮБХ-г төлөөлөх эрхгүй байгаа. Төлөөлөх эрхгүй этгээд гомдол гаргасан тохиолдолд шүүгч уг нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байдаг аж. Гэтэл Захиргааны хэргийн шүүгч Д.Чанцалням нь төлөөлөх эрхгүй этгээдийн гомдлыг хүлээн авсан, хүчингүй тамга тэмдэгээр гомдол гаргасан хүмүүсийн гомдлыг хүлээн авч хууль зөрчин хэрэг үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн 22.1-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад зогсохгүй  АТГ-т шалгуулахаар ханджээ. Мөн шүүгчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн Шүүхийн Ёсзүйн хороонд хандсан байна. Ингээд гомдол болон мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эх сурвалж: Uls.mn

15280733195b148c67c5af8 Шүүгч Д.Чанцалням хүчингүй тамга тэмдэг ашигласан Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нарын гомдлыг хүлээн авч хууль зөрчжээ


URL:

Нэр: Зочин Огноо: 5 June 2018

Муу ч гэсэн_ Монголын шүүх иймхэн юман дээр Х.Баянмөнх , Чинбат Ү.Хүрэлбаатар 3-аар ажлаа заалгахгүй байлгүй дээ Р.Нямдорж нарын ашиглаж байсан Тамга ,Гэрчилгээг Шүүх захирамж гарган хүчингүй болгоогүй ,харин хэрэглэхийг хориглоно гэсэн утгатай шийдвэр гаргасан харагдсан Тийм болохоор Бөхийн холбоо Шүүхэд хандлагүй яахав дээ асуудлаа нэг тийш нь болгуулахын тул

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.