Э.Буянтогтох: Дэлхийн шилдэг сувгуудыг багцалж 3600 төгрөгөөр үзүүлнэ

33834428_1680176835352886_4823346666813784064_n-960x570MNBC олон сувгийн телевиз цоо шинэ өнгө төрх, үйлчилгээ, чанарыг хэрэглэгчиддээ өргөн барьж эхэлж байгаа юм байна. Сүүлийн үед тус хамт олны зүгээс шил дараалсан олон сюрпризүүд бэлтгэж байгаа тухай мэдээлэл чих дэлсэв. Тиймээс бид тус телевизийн Маркетингийн албаны дарга  Э.Буянтогтохыг зорьж, сүүлийн үеийн шинэ соргог мэдээллээс хуваалцлаа.

-Ярилцлагаа шинэ содон зүйлээр эхлүүлье гэж бодлоо. MNBC-д шинэчлэл хийгдэж шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байгаа талаар дууллаа. Энэ талаар тодруулж ярина уу?

-Өнөөдөр интернэт гар утас таблет сошиал медиа хичнээн хөгжсөөр байгаа ч телевиз өөрийнхөө үүрэг ролийг алдаагүй хүчтэй хэвээр байсаар байна. Тэр дундаа кино болон энтертайнмент  үзвэрийн хэрэглээ нь улам бүр өсөн нэмэгдсээр байна. Бид хэрэглэгчийн зүгээс юу хүсч байна вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулан ажилладаг ба энэ утгаараа үзэгчиддээ кино болон энтертайнмэнт  сувгуудыг багтаасан  LOYALTY багцыг хүргэж байна.

-Багцад хэдэн төрлийн, ямар сувгууд багтаж байгаа вэ. Бусдаас юугаараа онцгой гэж?

-Манай санал болгож байгаа багцад HBO HD, HBO hits, HBO Signature, HBO family зэрэг дэлхийд алдартай кино сувгууд, автомашин сонирхогчидын Motorvision, шоу нэвтрүүлгүүдээрээ үзэгчидийг байлдан дагуулдаг E-entertainment суваг, National Geographic Wild гэх мэт сувгууд багцад орсон байгаа нь өөрөө онцлог юм.

-Хэрэглэгч, үзэгчдээс судалгаа авах байдлаар сувгуудыг сонгосон юм уу?

-Манайд ирсэн санал хүсэлтийн 60-70 хувийг кино болон гадаадын сонирхолтой сувгуудыг нэмэх хүсэлтүүд эзэлдэг. Энэ хүрээнд хийж байгаа эхний ажил маань энэ юм. Манай байгууллагын хамгийн гол үнэ цэнэ бол хэрэглэгчид. Тиймээс бид хэрэглэгчдээсээ ирсэн хүсэлтийг биелүүлж байна гэсэн үг.