Ахмадын хороо ‘’Шилжин явах цом’’-ын эзэн болов

34609568_2007035316035463_4855679210682843136_nНийслэлийн Ахмадын хорооны 50 жилийн ойн хүрээнд  зохион байгуулсан ‘’Ахмадын авьяас, амжилт бүтээлээр алдараа өргөе’’ урлагийн наадамд Баянзүрх дүүргийн Ахмадын хороо амжилттай оролцож тэргүүн байр, шилжин явах цомын эзэн болсон байна.

Энэхүү урлагийн наадам Ардын дуу, Зохиолын дуу, Язгуур урлаг, Харилцаа дуу, Сэрэлт киноны хэсэг, Нийтийн бүжиг хэмээх 6 төрлөөр явагдаж 100 гаруй ахмад уран бүтээлчид авьяас билэг, ур чадвараа сорьсон байна.

Урлагийн наадамд дүүргийн 25 орчим ахмад уран бүтээлчид оролцож дээрх бүх төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Тухайлбал Ардын дуу төрөлд ‘’Шар хад’’ дуугаар Г.Дашдондов, Зохиолын дуу төрөлд ‘’Есөн эрдэнийн орон’’ дуугаар Г.Доржпагам, Язгуур урлагийн төрөлд Төмөр хуур болон Лимбэ хөгжмөөр  Т.Дамдинсүрэн, Харилцаа дууны төрөлд ‘’Учиртай 3 толгой’’ дуурийн дуугаар Д.Лхагвасүрэн, Г.Алтантуяа авьяас билэг, ур чадвараараа шалгарч тэргүүн байр эзэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих