Мөнгөөр балгалзсан АСЕМ ба 79.2 тэрбумын 17 албан тушаалтан хэн бэ

15281575175b15d54dced472016 оны 7 дугаар сард наадмын дараахан Монгол Улс АСЕМ-аар амьсгалав. Ази Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Монгол Улс зохиосон нь энэ.  Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын 53 гишүүн, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байгаа гэсэн мэдээлэл тухайн үед тарж байв. Уулзалт амжилттай болсон, ирсэн зочид өндөр сэтгэгдэлтэй буцсан. Тэр цагаас хойш хоёр жил өнгөрч байна.  Гэвч АСЕМ-ыг эргэн санах шалтгаан гарч ирэв. АСЕМ-ын санхүүжилт, хөрөнгө мөнгөний зарцуулалтад хийсэн Аудитын шалтгалтын дүн мэдээ ийн эргэн санах шалтгаан болов.

“АСЕМ Вилла” цогцолборын орчинд 150 сая төгрөгийн 580 ширхэг мод, бутыг суулгажээ. Хаанахын ямар гээч мод гэхээрээ ийм тэнгэрт хадсан үнэтэй байдаг юм бүү мэд. Тооцож үзэхэд нэг мод нь 258 620 төгрөгийн үнэтэй.

АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, санхүү, зардалд хийсэн Үндэсний аудитын  дүгнэлтийг өнгөрөгч долоо хоногийн эцсээр танилцуулсан. Эндээс олон зүйл ил болж байна. Тухайлбал, тус арга хэмжээнд 20,8 тэрбум төгрөг зарцуулсан бус, аудитаар нотлогдох баримтын хүрээнд 395.7 тэрбум төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсоныг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч С.Оюунбилэг мэдээлсэн.

Энэ хэр их мөнгө вэ гэдэг нь харахад тодорхой. Үндсэндээ 400 шахам тэрбум төгрөгөөр ямар бүтээн байгуулалт хийж болохыг  товчхон тооцож үзье. Ийм хэмжээний мөнгөөр 150 хүүхдийн багтаамжтай 200 гаруй цэцэрлэг барина. Түүнчлэн Улаанбаатарын хотын Ерөнхий болосвролын сургуулиудыг хоёр ээлжтэй болгоход хүрэлцэнэ. Мөн одоо Улаанбаатар хотын гэр хороололд байгуулахаар төлөвлөж буй 50 Сервисцентрийг барихад энэ  мөнгөний тэн хагас нь элбэг хүрэлцэх байх. Гэхдээ энэ бүхэн баримжаан дээр түшиглэсэн багцаа тооцоо.

Дээрхи 395,7 тэрбум төгрөгийн 90.9 тэрбум нь улс, нийслэлийн төсвөөс, 46 тэрбум нь төрийн өмчит ААН, түүний өөрийн хөрөнгө, хандив тусламжаас, 258.7 тэрбум нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна.  Эндээс тодорхой харагдаж байгаа нэг зүйл нь АСЕМ-ийн дараа Монгол Улсын гадаад  дотоод өрийн хэмжээ 258,7 тэрбумаар нэмэгдснийг анзаарч болно.

С.Оюунбилэг танилцуулгадаа 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалтай 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн тухайгаа онцолсон. Харин хэн бэ гэдгийг нь дурдсангүй.

АСЕМ-ыг их бийлэгжүү, хөрөнгө мөнгөөр халгиж цалгиж хийжээ.  6,7 сая төгрөгийн бэлэг сэлтээр ирсэн зочин бүрийн гарыг цайлгаснаас гадна 55 ширхэг эмээл хазаараар бэлэг барьжээ. Ямар ч л байсан ясан хяртай, янгиа бэлэглээгүй нь тодорхой. Аягүй бол алтаар шармалдсан 12 цагаантай, нанжин гахай гөлөмтэй эмээл, мөнгөн хазаартай бэлэглэсэн байж таарна. Эмээл хазаарыг нь өгсөн юм чинь мөнгөн тоногтой агар зандан ташуурыг нь дагалдуулсан байлгүй дээ гэж таамагламаар. Ийм эмээл хазаарын үнийг дийлж авах хүн Монголд цөөхөн ч байж мэднэ.  “АСЕМ Вилла” цогцолборын орчинд 150 сая төгрөгийн 580 ширхэг мод, бутыг суулгажээ. Хаанахын ямар гээч мод гэхээрээ ийм тэнгэрт хадсан үнэтэй байдаг юм бүү мэд. Тооцож үзэхэд нэг мод нь 258 620 төгрөгийн үнэтэй.  Хаана байдаг нь тодорхойгүй нэг хөшөөг АСЕМ-д зориулан босгожээ.  Үнэ өртөг 668,7 сая төгрөг гэнэ.  Аудитын шалгалтын дүн энэ мэт гайхшруулах зүйл олонтой гарчээ.

Эдгээрээс зарим онцлох баримтуудыг түүвэрлэн хүргэж байна.  

-“АСЕМ зохион байгуулсан төсвийн зарцуулалтыг хийсэн төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээдэд шалгалт хийжээ.

-Үүний үр дүнд 163.6 сая төгрөгийн акт, 151.8 тэрбум төгрөгийн албан шаардлага өгч, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалтай 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах, 290.9 тэрбум төгрөгийн зарцуулалтай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлүүлжээ.

 -АСЕМ-д зориулан “Тэнгэрийн өрх”  хэмээх хөшөө хийлгэх, суурилуулах болон Энхтайваны хонх хөшөөг зөөж суурилуулахтай холбоотой нийт 668.7 сая төгрөгийн зардал гарсан боловч анхан шатны санхүүгийн баримт дутуу ажил хүлээлцсэн акт баримт дутуу, уг хөшөөг хамгаалах эзэнгүй байна.

-Бэлэг дурсгалын төсвийг хэтрүүлэн 981.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал, дээд хэмжээний уулзалтад оролцсон төлөөлөгчид 55 ш эмээл, хазаар бэлэглэсэн ба АСЕМ-ы зочдод хүн тус бүрт 6.7 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.

-Иргэний нисэхийн ерөнхий газар 37.1 тэрбум төгрөгийг АСЕМ-тай холбоотой төсөл, арга хэмжээнд зарцуулахаар гэрээ байгуулахдаа тендерийн хууль зөрчсөн.

-“АСЕМ Вилла” цогцолборын орчинд хоёр га талбайд 150 сая төгрөгийн 580 ширхэг мод, бутыг суулгасан гэсэн боловч эзэмшигч тодорхойгүй, бүртгэлд тусгаагүй.

-АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоогүй төсөл, арга хэмжээг түүний нэрээр шууд гэрээ байгуулсан зөрчил илэрсэн.

-АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулан Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан зочид буудлуудад 233.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.

-Зургаан жилийн хугацаатай жилийн дөрвөн хувийн хүүтэй үнэт цаас дотоодын зах зээлд гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн байна. Үүний дагуу Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатарын хотын банк, Хаан, Төрийн банкинд үнэт цаасыг худалдсан бөгөөд арилжааны банкууд дэд зээлдэгч болох 17 компанитай жилийн 13-14 хувийн хүүтэй гэрээ хийжээ.

 -АСЕМ Вилла хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлд 125 тэрбум төгрөгийг гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч “Скай ресорт” ХХК-д зээлийг олгосон байна.

 -АСЕМ-ын үйл ажиллагаанд БНХАУ, БНСУ-ын Койка байгууллагаас 20.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж тусламжаар ирсэн ч хүлээн авсан эзэн тодорхойгүй, баримт мэдээлэл алга байна.

 -АСЕМ-ын үйлчилгээнд БНСУ-ын Экспорт, импортын банкны зээлээр авсан 43 автобусыг ашиглах шаардлагагүй байсан ба АСЕМ-тай холбоотойгоор 195 сая төгрөгийн нэмэлт зардал гаргасан.

 -Автобус авсан зээлийн хүүнд 2016-2017 онд 50.5 сая төгрөг төлөхөөс 2017 онд 35.2 сая төгрөгийг төлж, одоо 15.2 сая төгрөгийн улсын төсвөөс төлөх үлдэгдэлтэй байна.

М.Нэргүй


URL:

Нэр: Anonymous Огноо: 5 June 2018

17 ni hen beeeeeeeeeeeeeeeeet????

Сэтгэгдэл бичих