АНУ-ын Вержиниа технологийн их сургуульд буудалцаан болж 2 хүн амь үрэгджээ

Энэ явдал АНУ-ын түүхэнд болж байгаагүй хамшийн харгис аллага болж байна. Вержиниа Их Сургуулийн хамгаалалтын албаны цагдаа авто зогсоолын дэргэд буудуулан амиа алдсан бол нөгөө хохирогч нь авто зогсоолын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд буудуулан амь насаа алдсан байна.

Сэжигтэн этгээд хэргийн газраас оргон зайлсан гэнэ. Вержиниа мужийн цагдаагийн албан хаагчид түүнийг эрэн сурвалжилж байгаа ч одоогоор олдоогүй байгаа юм байна. 2007 онд сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн оюутан 32 хүн буудан хороож 20 гаруй хүнийг гэмтээж эцэст нь өөрийхөө амийг егүүтгэсэн хэрэг гарч байсан. Тиймээс хууль сахиулагчид энэ хэргийг үйлдсэн этгээдийг мөн л сэтгэцийн өөрчлөлттэй байх вий гэж сэрэмжилж ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих