Мэдрэмжгүй дарга нэртэнгүүдээс ичээд байх юм

шогӨчигдөр нэг томоохон төслийн нээлт хөтөллөө. Америк, Хятад, Солонгос, Монгол 4н улсын 7 том байгууллагын Ерөнхийлөгч нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээ.
Монголоос ганц хүн үг хэлэх байсан нь Манай нэг дүүргийн засаг дарга гуай, 3-т гарах байсан ч түгжирсэн гээд байхгүй. Хамгийн төгсгөлд нь нэг юм орж ирж байна гээд зарлуулчаад алга болчихлоо… Яасан байхнуу? Танхимийн үүдэн дээр Телевизэд ярилцлага өгөөд зогсцон. 20-оод минут хоосон тайз ширтүүлж, хүмүүс хүлээлгээд нэг юм гарч ирсэнээ А4 цаас дүүрэн дүүргийнхээ хүн амын тоон үзүүлэлт бүхий танилцуулга уншаад дууссан хойноо надруу орчуул гээд харж байхийн. Дургүй хүрээд цаасыг нь булааж аваад найруулж орчуулсан боллоо. Ер нь бол Дэлхийн Топ компаниудын Ерөнхийлөгч, дарга нарт Цахилгаан Станцын төслийн нээлт дээр тэр дүүргийн хүүхэд хөгшид, хөдөлмөрийн насны хүний тоо, цэвэр бохир усны шугамын хэдэн жил болж, хэр элэгдсэн ямар хамаатай юм бэ?!!! Тэр засаг дарга хэн ч байсан хоцрох ямар хэрэгтэй юм бэ? Улаанбаатарт түгжрэл анх удаа болсиймуу? Телевизээр гарах гэж л ирсиймуу?
1. Өөрийнхөө хотод өөрөө хоцроод явна гэдэг тэр хүний ямар ажлын хариуцлага, зохион байгуулалттайг харуулж байна.
2. Сайд ч, хаан ч байсан хэнийг ч товлосон цагаасаа хүлээлгэх ёсгүй шдээ.
“Хүн бүрийн амьдрал хүн хүндээ чухал, цаг нь өөр өөртөө үнэтэй.”
Хэзээ бусдыг хүндэлж, цаг барьж, ухамсарт амьд биет шиг амьдарч сурхийн бэ?
Хаана юу ярихаа мэдэдгүй вэб дээрх дүүргийн танилцуулгаа хэвлээд уншаад явжийдаг албан тушаал, ажил үүргийн этик, хариуцлага, мэдрэмж, мэдрэл байхгүй савхин сандлын бөглөөснүүдээсээ ичээд үхчихмээр санагдахийн 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.