НИЙСЛЭЛИЙН НАРКОЛОГИЙН ЭМНЭЛЭГТ, ЭМЧ АЖИЛЧДЫН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ ЭХЭЛСЭН ҮҮ

olloo_mn_1528181760_2245Эрүүл мэндийн яамны халаа сэлгээ, дарга нарыг жинхэлж амжаагүй байгаа энэ цаг үеийг ашиглаж, Наркологийн эмнэлгийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж эмч, ажилчдын эрх ашиг зөрчигдөж эхэлжээ.

Учир нь сувилагч, асрагч нар илүү цагийн хөлс авч чадахгүй болох, эмнэлэгт жижүүр эмч хонож ажиллахгүй болж эмчлүүлэгч нарт эрсдэл үүсч болзошгүй байдалд дахин ороод байгаа талаар эмнэлгийн ажилчид тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн хэд хэдэн хууль бус томилгоо хийгдсэн байна.

Тухайлбал, Б гэх мэргэжлийн бус эмэгтэйг гаднаас эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилсон. Эмнэлгийн ч мэргэжилгүй, сэтгэлзүйч биш Ө гэх эрэгтэйг мөн гаднаас Хандлагаар анагаах сэтгэл заслын эмчилгээний зөвлөхөөр томилсон.

Н гэх эмнэлгийн мэргэжилгүй эмэгтэйг сургалт, сурталчилгаа хариуцсан менежерээр гаднаас авч ажиллуулж байна.

Мөн эмчийн зөвлөх зэрэггүй, тэтгэвэрт гарсан Б гэх эмэгтэйг зөвлөх эмчээр засал хийх эрхгүй Г гэх хүнийг авч ажиллуулав.

Гаднаас шинэ нярав авч ажиллуулан хуучин няраваа эмнэлгийн угаагч болгожээ. Энэ мэтээр зургаан хүнийг гаднаас авч ажиллуулсан дээр хүмүүсийн ихэнх нь 7 хоногт 2-3 удаа л ажилдаа ирдэг гэв.

Тус эмнэлгийн удирдлагуудын хэлж байгаагаар ажилчдынхаа илүү цагийн мөнгийг өгч чадахгүй байгаа гэнэ. Өгөхгүй байгаа шалтгаанаа эмнэлэг өрөнд орсон гэж тайлбарладаг аж. Үнэн чанартаа бидний цалинг хомсолж байж дээрх хүмүүсийн цалинг тавихын тулд ийм алхам тэд хийж байгаа болно. 30 хэдхэн ажилтантай газар 7-8 хүн нэмж авахаар цалин яаж хүрэлцэх билээ. Биднийг удирдлагууд сүрдүүлж байгаа талаар ярив.

“Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд нэг сувилагч ээлжинд 55-60 өвчтөнд үйлчилж хонодог, цаашид жижүүр эмч хонож ажиллахгүй гэнэ. Энэ бол үйлчлүүлэгч, ээлжинд хонож буй асрагч, сувилагч нарт эрсдэл учирч болзошгүй байгаа гэнэ.

Тиймээс эмч ажилчид нь “Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар цалин нэмж чадахгүй юм гэхэд бидэнд хуулиар олгогдсон илүү цагийн мөнгийг авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааралдаа авна уу” гэсэн хүсэлтийг салбарын яамандаа гаргахаар болжээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.