Хүчирхийлэлд өртсөн охин багшдаа хандтал “янхан” гэж дуудаж доромжилжээ

dardasГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулинд өөрчлөлт оруулж чангатгасан боловч хаалттай хаалганы цаана үйлдэгдэх гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Ялангуяа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хөршийнхөн болоод сургуулийн багш нь туслалцаа үзүүлэх нь тэдний үүрэг. Ингэж хэлэхийн учир нь Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн нэгэн багш хүчирхийлэлд өртсөн сурагчдаа туслах нь бүү хэл хамт олонд нь зарлаж, хэл амаар доромжилж ёсзүйгүй авирласан байна.

Өсвөр насны 15 настай охинд төрсөн  эцэг нь удаа дараалан бэлгийн дарамт үзүүлж, зоддог байсан тул гэрээсээ зугтахад хүргэжээ. Сэтгэл санааны гүн хямралд орсон охин багшдаа хандсан боловч “Янхан”-аар нь дуудсан тухай охины эх ярьж  байв. Үүнээс болоод сургууль руугаа зүглэхийг ч хүсэхгүй болсон гэнэ.

Охины эх ярихдаа “Миний охиныг битгий гадуурхаарай. Төрсөн эцэг нь охиноо оролдож, зодохоор нь зугтсан юм. Манай гэрийн амьдрал хүнд болхоор чи битгий янз бүр аашлаарай гэж багшаас нь гуйсан. Энэ чинь сэхээтэн хүн шүү дээ. Над шиг 33 жил барилгаар явсан барилгачин биш. Намайг бодвол арай л илүү элит хүн байхгүй юу. Тийм учраас эмэгтэй хүн, эх хүн гэдэг үүднээс би найзархаж гэр бүлийн таагүй амьдралынхаа талаар учирлаж, гуйсан. Тухайн үед “Заза” гэх хариулт л өгсөн. Гэтэл хамт олноороо ярьж суугаад, миний охиныг яахаа алдсан янхан мэтээр хүүхдүүдэд ярьсан байна. Өнөөдөр би яахаа мэдэхгүй байгаа шиг миний охин хэнд хандаж, хаана очихоо мэдэхгүй орц хонгилд хонож, гар хөл нь сайртсан байдалтай явж байна. Гэтэл биеэ үнэлэх үү” гээд уйлж байв.

Гэр бүлийн таагүй уур амьсгал, хүнд хэцүү байдлын талаар багшид нь учирлаж, охин нь яагаад хичээлээ таслаад байгаа шалтааныг тайлбарлаж хамаг үнэнээ ярьсан эх эцэст нь “ам”-аа барьж сууна. Харин охины амьдралд арилашгүй хар толбо үлдээснээ ч мэдэхгүй ёсзүйн алдаа гаргасан багш ажилаа хийж, цалингаа аваад явж байна. Болсон хэргийн талаар сургуулийн зүгээс хариулт өгөхөөс татгалзжээ. Энэ асуудалд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын Газрын нийгмийн хөгжлийн хэлтэс анхаарал хандуулан ажиллахаа мэдэгджээ.


URL:

Нэр: зочин Огноо: 7 June 2018

сургууль ч улс төр намын байгууллага болсон шүү дээ юун соёл хүмүүжил хариуцлага 2012 -2016 ОН Ч СУРГУУЛЬД ХАЛТАЙ НАМЫН НӨХДӨД НЬ ЭЭЛТЭЙ ЖИЛҮҮД БАЙЛАА

Нэр: уур хүрээв Огноо: 10 June 2018

Хүнд хүн ёсоор хандах хэрэгтэй байгаам. Өмссөн зүүсэн амьдралаа аваад явчих бяд муутай хүмүүсийг дорд үзэж доромжилсон байна. Энэ багшид хатуу арга хэмжээ авах ёстой.

Нэр: irgen Огноо: 11 June 2018

iim muusain maluudad hatuu hariuclaga toocoh heregtei. yuni chin bagsh be. ene ch gesen ter hoorhii ohiniig setgel zuin hubid bas hucherhiilsen baina shtee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.