ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛД ГАРСАН 10 ҮР ДҮН

olloo_mn_1528341081_sud23“Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” судалгаа хийсэн байдаг.  Уг судалгааны нэг хэсэг нь  “Шүүхийн шинэтгэлийн үр дүн, хэрэгжилт” аж.

Тэгвэл 2012 оноос хойш шүүхийн шинэтгэлд ямар өөрчлөлт гарч, орсон нь ихээхэн анхаарал татсаар байгаа. Ингээд шүүхэд гарсан шинэтгэлийг танилцуулж байна.

Шүүхийн эрхзүй 

Зохион байгуулалтыг голчлон зохицуулсан ганц хуулиас шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг цогцоор зохицуулсан багц хуультай болов.

Шүүхийн эрх мэдэл эрх зүйн хомсдлоос гарав. Шүүхийн эрх мэдлийн эрх зүйн үндэс анх удаа цогцоор бий болов.

Шүүхийн бие даасан байдал 

Шүүн таслах ажлаас шүүхийн захиргааг салгасан нь шүүх зөвхөн шүүн шийдвэрлэх, ажил эрхлэх болсноор бусад эрх мэдлээс хараат бус, бие даан ажиллах нөхцөл бүрдэв. Шүүхийн захиргааны бие даасан институт шинээр бүрэлдэн тогтож, шүүхэд үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлж эхлэв.

Шүүгчийн хараат бус байдал

Шүүгчийн эдийн засгийн храат бус байдлын гол баталгаа болсон цалинг нэмэв. Шүүгчийн амь нас, эрүүл мэндийг анх удаа даатгадаг болов. Нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг тогтолцоонд шилжсэнээр шүүгч дотоод, гадаад нөлөөнөөс хамгаалагдав. Шүүгчид нөлөөлсөн аливаа этгээдэд хариуцлага тооцох механизм, процессийг бий болгов. Ингэснээр шүүгч хариуцлагатай ажиллах эхлэл тавигдсан гэж ойлгож болно.

Мэргэшсэн шүүх, шүүгч 

Шүүх бүхэлдээ шүүн таслах ажлын төрлөөр дагнаж, шүүгч мэргэших нөхцөл бүрэлдэв. Ингэснээр шүүхийн шийдвэрийн чанар сайжрах, үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг, шударга шүүхээр шүүлгэх эрх илүү хамгаалагдсан.

Нээлттэй шүүх 

Шүүхийн шийдвэр нээлттэй, шүүх хуралдааныг олон нийтийн хэсгээс ажиглах, үзэх, судлах, ажил нээлттэй хуралдааныг бичлэгээр нөхөн үзэх бололцоотой болов. Ингэснээр шүүхэд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлж чаджээ.

Хүний нөөцийн шинэтгэл 

Шүүгч сонгон шалгаруулах шалгуурыг хуульчилж, хүнээс хамгийн бага хамааралтай шалгаруулах тогтолцоог бүрдүүлэв. Шүүгчийн орон тоог 60 хувь нэмэгдүүлэхэд шүүхийн ачаалал буурав. Шийдвэрийн чанар сайжирч эхлэв. 137 шүүгчийг шинээр томилуулав. Шүүгчийн давтан сургах зохилтод хөтөлбөр бүхий сургалтын тогтолцоо бүрдүүлэв. Шүүгчдийн сул орон тоонд хуульчдын өрсөлдөөн бий болсон юм.

Шүүхийн эдийн засаг 

Төсвийн бие даасан байдал, улсын төсөвт эзлэх хувь хэмжээ, төсвийн хамгаалалт шүүгчийн цалин, бусад хамгаалалт дээшлэв. Шүүхийн төсвийн бие даасан байдал, улсын төсөвт эзлэх хувь хэмжээ дээшилжээ.

Эвлэрүүлэн зуучлал

Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлүүлэх шинэ институт бий болгож, маргааныг шуурхай шийдвэрлэх, шүүхийн ачаалалыг бууруулах үр дүнтэй хэлбэр болов. Ингэснээр иргэдийн хооронд энх тайванч уур амьсгалыг бүрдүүлэх нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх нөхцөл болов.

Шүүхийн аюулгүй байдал 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг сахин хамгаалах бие даасан институт Тахарын албыг байгуулсан ч харамсалтай нь татан буугдсан билээ. Шүүх хуралдааны нэг сахиулагчтай болов. Шүүгдэгчийг шүүхэд дуудан ирүүлэх хуяглан хүргэх шинэ машинтай болсон. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо бүрдсэн билээ.

Шүүхэд итгэх итгэл 

2007 онд шүүхэд итгэхгүй гэх 77 хувь байсан бол өнөөдрийн байдлаар шүүхээр үйлчлүүлсэн хүмүүсийн 81 хувь, шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 60 хувь шүүхэд итгэж байна гэж өөрчлөгдсөн нь том үр дүн, нөлөө гэж харагдаж байгаа юм.

Гэх мэтээр шүүхийн байгууллагад 10 эерэг өөрчлөлт үр дүн гарсан нь ихэд сайшаалтай билээ. Ингэснээр шүүхийн байгууллага, шүүгч нар бие даасан хараат бус шийдвэрийг гаргаж, шүүх хуралдааныг үнэн зөвөөр шийдвэрлэж өгч байгаад олон нийт ойлгож, талархдаг болсон юм шүү. 

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.