Монгол Улс 700 тэрбумаар хохирч, шүүх үүнийг нь 40 сая төгрөгөөр хаачихав уу

5b18932e98a2a8.64546554ШХАБ-ын бужигнаанаар төмөр замын луйврыг “цагаатгачихжээ”. Тэр ч бүү хэл, 280 сая ам.доллароор шороо овоолуулсан нь ерөөсөө хохирол учруулаагүй тайлбарыг МТЗ-ын зүгээс мэдүүлж, харин яллагдагчаар татагдсан этгээдүүдийн хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байв.

Тодруулбал, энэ долоо хоногт Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг олон жил үргэлжилсэн мөрдлөг, шалгалт талаар өнгөрч, гэмт этгээдүүд эцэстээ “цагаадав”. Ер нь бол тэднийг энэ хэрэгт огтоос хамааралгүй гэж үзжээ.

Өнгөрсөн жил А.Гансүх өмгөөлөгчөөсөө татгалзсан. Удаа ч үгүй шүүх хурал нь товлогдсон. Гэтэл үүнээс хойш энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл гараагүй. Хууль хяналтынхан ус балгасан мэт явсаар өнөөг хүрсэн билээ. Тэгээд л эцсийн бүлэгт Зам, тээврийн сайд асан, өдгөө ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ.

Харин Төмөр замын гэх тодотголтой энэ хэрэгт анх дээрх яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн. Гэтэл П.Бат-Эрдэнэ нь хил давж зугтаасан учраас олон улсад эрэн сурвалжилж, улмаар энэ хүмүүст холбогдох үйлдлийг нь тусгаарлан, түдгэлзүүлсэн хэвээрээ байгаа юм байна.

Мөн “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг төмөр замын хөрөнгөөс завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Байдал нэг иймэрхүү л байна даа.

Уншигч та бүхэн санаж буй бол энэ хэрэгт манай Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр олон талаар холбогддог. Бүр Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, 20