ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУДЛАА ДҮГНЭЛТ ГАРГАСАН 9 ЭМЧИЙГ ЦАГДААД ШАЛГУУЛНА ГЭЛЭЭ

olloo_mn_1528359407_d52e691a9e866bece083877cd4033fb2Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар өнөөдөр өмгөөлөгч А.Эрдэнэбилэг тэргүүтэй иргэд мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч А.Эрдэнэбилэг “2018 оны тавдугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мөнхтуяа гэж шүүгч автын жижиг хэрэг дээр шийтгэх тогтоол гаргаад шүүгдэгч хүн буюу миний үйлчлүүлэгч  1.3 жилийн ял авсан.

Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд Бөхийн өргөөний хавьд осол гарч, нэг хүн гэмтсэн. Тэр хүн Гэмтлийн эмнэлэг дээр очоод зургаа хоног эмчлүүлээд зүгээр болоод эмнэлгээс гарсан байдаг. Тухайн үед аваар хийсэн хүний ээж нь тэр хүнийг дагуулж Шүүх шинжилгээний үндэсний төв орсон байдаг. Гэтэл Ундармаа гэж хүн томилогдсон шинжээчийн өмнөөс үзэж байна гэж хэлээд гурван минутын дотор үзлэг хийсэн байдаг.

Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт нь тархины дунд зэргийн няцрал, нүүрний ясны хугаралтай гэж гэж гарсан. Тиймээс бид буруу дүгнэлт гаргасан гэж гомдол гаргаад Ундармаагийн дараа гурван шинжээч эмч ажиллуулж хянуулсан байдаг. Тэд ч мөн адил Ундармаагийн дүгнэлтийг туйлын зөв хийгджээ гэж дүгнэсэн. Дахин гомдол гаргахад таван эмч оролцсон баг дахин шалгасан ч мөн л дээрх дүгнэлтийг баталсан. Өөрөөр хэлбэл есөн эмч нэг дүгнэлт гаргасан гэсэн үг юм.

Ундармаа гэдэг хүн өвчний  түүхэнд огт байхгүй гэмтлүүдийг санаанаасаа зохиогоод, хүний даалгавраар гэдэг юм уу хүнээс мөнгө аваад зохиогоод худлаа дүгнэлт гаргасан. Яаж батлах вэ гэхээр аливаа нэг осол хэрэг дээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийг нь томилж өгдөг юм байна. Гэтэл шинжээч нар нь тэр ч миний хамаатан, таньдаг хүн гээд орж ирсэн хэргүүдийг дураараа сольж холиод явчихдаг юм байна. Би энэ есөн шинжээч эмчийг энэ долоо хоногтоо багтаагаад цагдаад өгнө. Захиалгаар худлаа дүгнэлт гаргадаг эмч нар өнөөдөр шүүх эмнэлгээр дүүрчихсэн байна” гэв.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.