НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАГВАР, ТООГ БАТАЛЛАА

Холбоотой Зураг

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж 2018 оны 6 дугаар сарын 24-ны өдөр болох Орон нутгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа.

Тухайлбал, нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталж, сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийг  мөн  сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган турших, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус байгууллаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч  мэдээлэв.


URL:

Нэр: 24jt537fh3wvt54wfgesds Огноо: 3 October 2018

Title

[...]please take a look at the web pages we follow, like this one particular, because it represents our picks through the web[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.