ЭЛСЭГЧДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛСЭН МҮИС НЭРЭЭ СОЛЬ!

MUIS-1Монгол улсын их сургууль өөрийн нэр болон  МУИС гэсэн нэрийн товчлолоор гадаад дотоодод бүрэн танигдсан, дэлхийн 170 их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг улсын тэргүүлэх их сургууль. Гэтэл хувийн хэвшлийн МҮИС-ийг нэрийн ижилслээс үүдэн МУИС-тай андуурч, элсэгчид хохирох  тохиолдол цөөнгүй гардаг байна. Эцэг эхчүүд хүртэл хүүхдээ дотоодын нэр хүндтэй Их сургуульд орлоо гэж баярлаж эндүүрэх явдал цөөнгүй гэнэ.

Анх 2013 оноос сөхөгдөх болсон эл асуудлын гол зангилаа МҮИС-т бий. Тус сургууль улсын ууган сургуультай ижилсэж  МУИС-тай ижил нэрийг ашигладаг нь ШӨХТГ болон Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т ”…аж ахуй эрхлэгчийн нэр,….-ийг хуулбарлах-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байдаг. Иймд холбогдох албаны хүмүүс тус сургуулийг нэрээ солихыг шаардсаар зургаан жилийг ардаа орхижээ.

Эцэг эх, оюутан залуус төдийгүй олон улсад хүртэл нэр нь андуурагдах болсон нь энэ хоёр сургуульд нэйншл гэдэг үг орсонтой холбоотой. Жишээ дурдахад, МУИС-д хаягласан гадны захиа замдаа төөрч, МҮИС гэдэг сургууль руу явчаад 14 хоногийн дараа МУИС дээр ирэх тохиолдол нэг бус удаа гардаг гэнэ. Үүнд анхаарлаа хандуулж, хаяг нэршилийн асуудлаа цэгцэлхийг МУИС-ын багш, ажилчид салбарын сайддаа гомдол мэдүүлдэг аж.

Шударга өрсөлдөөний  үндсэн зарчмыг алдагдуулж, Монгол Улсын ууган сургуулийн нэрийг “зээлдэн” гадаад дотоодод ашигласаар байгаа МҮИС-ийн хууль бус үйлдлээ зогсоож нэрээ соль.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих