Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

a1aa6235a05e5af5422eb74fe89ea5c90a264c79Өдөр бүр хэрэглэж байгаа хоол хүнс таныг аажмаар үхэлд хүргэж байгаа гэдгийг мэдэх үү? Юу идэж болох, болохгүй тал дээр дүн шинжилгээ хийж, өнөөдрөөс эрүүлийг сонгоорой. Таныг аажмаар үхэлд хүргэж буй 20 бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Эдгээр бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийж эрүүл мэнддээ анхаараарай.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

1.Лаазалсан улаан лоолийн соус нь өвөрмөц шинж чанартай. Энэ бол нуугдмал элсэн чихэр бөгөөд таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчлөл, шүд цоорох эрсдэлд хүргэж болзошгүй бүтээгдэхүүн юм. Ийм бүтээгдэхүүнээс аль болохоор зайлсхийж шинэхэн улаан лооль дээр  амтат чинжүү хийж өөрийнхөө жороор хоолоо амтлах нь эрүүл мэндэд хор нөлөө багатай.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

2.Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан гэгддэг. Хийжүүлсэн ундаанд элсэн чихэр, хүнсний будагч , хадгалах бодис ихээр агуулдаг юм. Элсэн чихэргүй zero гэсэн хувилбарууд нь ч чихрийн агууламжтай байдаг. Гэрийн нөхцөлд шинэ жимсээр жүүс хийж уух нь амттай бөгөөд эрүүл мэндэд нэн тустай арга юм.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

3.Сахар бол хүнийг маш ихээр донтуулдаг бодис бөгөөд өөх тос үүсгэхээс гадна зүрхний өвчлөлд хүргэдэг. Чихрийн шижин, хорт хавдар, таргалалт, зүрхний өвчин тусах эрсдлийг багасгахын тулд чихэрлэг бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

4. Утсан хиам, утсан гахайн мах зэрэг боловсруулсан мах нь нитрат, амт оруулагчаар дүүрэн. Энэ бүх бодисууд хавдар үүсэх эрдсэлийг нэмэгдүүлж, зүрхний өвчин, чихрийн шижин, тэр бүү хэл хүний зан төлөв болон хүүхдийн сурах үйл явцад муугаар нөлөөлдөг.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

5. Ургамлын тос нь бидний өдөр тутмын хэрэглээ. Гэтэл ургамлын гаралтай тос нь зүрх судасны өвчин, таргалалт, хорт хавдар, Альцгеймерийн өвчнийг үүсгэж болох аюултай транс өөх тос агуулдаг байна. Чидун жимсний тос, наргил модны тос зэрэг аль болох эрүүл бүтээгдэхүүнийг сонгож хэвшээрэй

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

6. Маргарин эрүүл мэндэд хамгийн хортой бүтээгдэхүүний нэг. Маргарин нь устөрөгчтэй хүнсний ногооны тосоор хийгдсэн цөцгийн тосны хамгийн муу хувилбар л гэсэн үг.Бас таны бодож байгаагаас ч илүү химийн орц найрлага ихтэй.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

7.Хүнсний аюулгүй байдлын судлаачид хотдог болон утсан махны хооронд харьцуулсан судалгаа хийсэн бөгөөд, хотдог нь утсанмах болон давсалсан махтай төстэй бөгөөд эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг олон төрлийн бодис агуулдаг аж. Хотдог нь өндөр хэмжээний содиум болон хорт бодисууд агуулдаг бөгөөд таныг хорт хавдар тусах магадлалыг ихэсгэдэг байна.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

8.Чипсэнд амт үнэр оруулагч мөн төмсийг тосонд чанахаар үүсдэг акриламид гэх аюултай бодис агуулагдана. Акрилламид нь хорт хавдар, хөхний хавдар, түрүү булчирхай, шулуун гэдэсний хорт хавдарын тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс чипсээс зайлсхийх эсвэл гэртээ эрүүл хэв маягаар хийж идэх боломжтой. Хэрчсэн төмсөн дээр бага зэрэг оливын тос тавьж, давс чимхээр цацаж, зууханд хийж идсэн нь илүү амттай бөгөөд эрүүл юм.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

9.Савтай саладны амтлагчууд бүгд маш их чихэртэй, зохиомол өнгөтэй мөн өндөр хэмжээний фруктоз агуулсан эрдэнэшишний сироп агуулдаг. Та иймэрхүү хорыг саладандаа хийж идэх нь бүтэн уут чипс эсвэл тор дүүрэн хотдог идсэнтэй ялгаагүй аж. Үүний оронд биед ээлтэй эрүүл салад бэлтгэн нимбэг, алимний шүүс мөн гаврын цууг оливын тостой хослуулан хэрэглээрэй.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

10.Чихэр орлуулагч нэг сав нь 12 кг элсэн чихрийг орлодог. Хэтэвчинд хэмнэлттэй ч  таны эрүүл мэндийг үгүй хийнэ. Мөн улаан хоолойнд чихэрлэг амтыг мэдрүүлж, улам ихээр өлсгөх үндэс болдог байна.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

11.Архи нь эрүүл мэндэд ямар ч ашиггүй бүтээгдэхүүн. Энэ нь маш их хэмжээний илчлэгтэй бөгөөд шингэн алдалт, элэгний хатуурал, жин нэмэгдэх, сэтгэл гутрал, арьсны зарим нэг эмгэг үүсгэдэг. Хэрвээ та бүх биеийн эрхтэн системээ гэмтээхийг хүсээгүй л бол архинаас татгалзаарай.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

12. Буудайн гурил биед тустай юу? Талх ч бас сайн гэсэн үг үү? Харин ч үгүй шүү. Ялангуяа боловсруулсан цагаан гурилнаас гаргаж авсан цагаан талх бол бүр биш. Буудайн гурилыг химийн аргаар боловсруулан цагаан өнгөтэй болгодог бөгөөд боловсруулах явцдаа уураг, шим тэжээл мөн витаминуудийг нь үгүй хийдэг аж. Цагаан гурилны хэрэглэснээр жин нэмэх, бамбай булчирхай үрэвсэх мөн дотоод эрхтэн гэмтэх нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс танд буудайн тариануудыг боловсруулахаас нь өмнө хараар нь хэрэглэхийг  зөвлөж байна.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

13. Удаан хугацаанд хадгалсан сүү, сүүн бүтээгдэхүүн

Бүх сүүн бүтээгдэхүүнийг хоёроос дээш долоо хоног ашиглах боломжгүй. Пакеттай савласан сүү нь химийн орц найрлага ихтэй байдаг.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

14. Шарсан махны үнэрийг тэвчихэд хэцүү байж болох ч тэвчээд нэг үзээрэй. Хэрвээ та тэвчиж чадахгүй бол шарсан махны хэрэглээг хязгаарлахыг хичээгээрэй. Энэ нь өөх тос, амтлагч бүхий олон аюулын нэгдэл юм.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

15. Овьёосны холимог(Energy bar) нь илчлэг ихтэй өег мэдрэмж төрүүлдэг учраас тамирчид хүчээ сэлбэх зорилгоор хэрэглэдэг. Овьёосны холимог нь элсэн чихэр ихтэйн дээр эрдэнэ шишийн сироп, хадгалагч бодисууд, транс өөх агуулдаг. Тиймээс энэ нь үндсэндээ калори ихтэй, сахар, хиймэл найрлагатай чихэр юм.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

16. Мэдээж хэрэг түргэн хоол нь амттай, хямдхан, хаа сайгүй байдаг. Үзэмж, амт сайтай ч түргэн хоол нь өөх тос, элсэн чихэр, давс, хадгалалт, нэмэлт, будаг болон бусад химийн бодисоор баялаг. Түргэн хоол нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар, сэтгэлийн эмгэг, жин нэмэгдэх, бодисын солилцооны эмгэгт хүргэх аюултай.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

17. Улаан буудай нь их хэмжээний нүүрс усын агууламжтай ба цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлдэг.Цаг хугацаа өнгөрөх тусам таны нойр булчирхайг гэмтээж чихрийн шижин үүсгэхаюултай. Цусан дахь сахарын өндөр түвшин нь хөгшрөлтийн процессыг хурдасгаж, арьс үрчлээтэх нөхцлийг бүрдүүлдэг.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

18. Өглөөний хоол  нь чихэр, хүнсний будаг, хадгалагч бодис агуулсан генийн өөрчлөлттэй(GMO)бүтээгдэхүүн юм. Үүнийг идэхийн оронд шинэ юмуу хатаасан жимсийг орлуулах нь танд хөр хөнөөл багатай юм.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

19. 100% -ийн жимсний шүүс гэж нэрлэдэг том гялалзсан шошгонд бүү итгэ. Савалгаатай  жимсний шүүс ихэвчлэн элсэн чихэр, будагч бодис, хадгалалтын бодис зэргийг агуулдаг. Таны хамгийн зөв сонголт бол жимс холигч ашиглаж шүүсийг нь уух л 100% цэвэр шүүс байж чадна.

Таныг аажмаар үхэлд хүргэх 20 хүнс

20. Давс нь цусны даралтыг зохицуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та хэтэрхий их давс хэрэглэдэг бол цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчлөлтэй байх магадлал өндөр. Энэ нь дэлхий дээрх үхлийн тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Хэмжээг нь зөв тааруулж зохистой хэрэглэх нь зүйтэй. Өдөрт 3.75 грамм давс хэрэглэх нь аюулгүй хэмжээ юм. 6 граммаас дээш эрүүл мэндэд сөрөг үр дагавартай.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.