Матаач иргэдтэй, матаачдын улс болъё

7281b5d2b6258e3fcadd8aa52d27f10b3b1b3ed5Сүүлийн үед нийгэмд байгаа болж бүтэхгүй асуудлыг төр засаг, УИХ-ын 76 гишүүн рүү чихдэг “мода” дэлгэрчээ. 20 жил архи уусан Доржийн ядуу амьдарч байгаад Монголын төр буруутай. Шуналаасаа болж луйварчдад мөнгөө алдсан авгай, салж сарнисан гэр бүлийн өмнө бас л төр буруутай юм гэнэ.

Айл амьтны аль болж бүтэхгүй аж төрөл хавийн хөгшчүүдийн араанд боловсорч, улмаар төр засаг улс орноо хараан зүхсэнээр өндөрлөх нь нийтлэг жишиг болов. Энэ бол иргэн хүн өөрийн үүрэг, төрийн үүргийг ялгаж салгаж мэдэхгүй байгаагийн харгай юм.

Монгол Улсын иргэн ажил хөдөлмөр хийх, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хууль журмыг чандлан сахих, албан татвар төлөх, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, цэргийн алба хааж эх орноо батлан хамгаалах үүрэгтэй.

Харин хууль журам буруу гарснаас болж улс болон иргэнд хохирол учирсан бол энэ нь жинхэнэ төрийн буруу бөгөөд хяналт тавих, эрх бүхий байгууллагаар шалгуулах нь иргэн бүрийн журамт үүрэг байх ёстой юм.

Иргэн бол албан тушаал

Монголчууд бид өөрсдийг нь тодорхойлж буй “иргэн” хэмээх эрхэм алдраа хэтэрхий дорд үздэг гэмтэй. Ярьж бичихдээ хүртэл заавал “жирийн”, “энгийн” гэх мэт тодотгол залгадаг нь буруу юм. Жирийн, жирийн бус иргэн гэж байхгүй. Гэхдээ арай өөр өнцгөөс хараад үзвэл, монголчуудыг бараг бүгдээрээ жинхэнэ агуулгаараа ИРГЭН гэж хэлэгдэх эрхгүй байна. Иргэн гэдэг тодорхойлолт томдохоор байна. Яагаад гэвэл, жинхэнэ иргэн хүн улс орныхоо төлөө үүргээ 100 хувь биелүүлдэг, үүний адилаар эрх ашгаа 100 хувь хамгаалалуулахыг төрөөсөө шаардаж чаддаг юм. 16 нас хүрч иргэний үнэмлэх аваад, цэргийн алба хааж, үр хүүхэд төрүүлснээрээ иргэн болчихлоо гэж ойлгох нь өрөөсгөл. Үнэмлэх олгож байгаа нь эрхзүйн харилцаанд оролцох эрхийг л нээж өгсөн хэрэг. Энэ эрхээ яаж ашигласан бэ гэдгээр л иргэний үнэ цэнэ хэмжигдэх учиртай. Одоо бол иргэн гэдэг агуулга нь орхигдоод нэршил нь л үлдээд байна гэвэл худлаа гэж хэлэх хүн гарахгүй байх.

Биологийн хичээл дээр хүнийг “Хүн бол биологи, нийгмийн амьтан юм” гэж заадаг. Нийгэм байхгүй бол хүн гэж ойлголт байхгүй, тэр бол зүгээр АМЬТ