”ЯГ ТҮҮН ШИГ” ШОУ ҮЗЭГЧДЭЭ АЛДАЖ ЭХЛЭВ ҮҮ

34869329_1677825822302712_5165456922362511360_o“Боловсрол” суваг телевизийн бүтээл болох “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирлын дугаар үзэгчдийн хүртээл болоод хэдийнээ талдаа ороод буй. Жүжигчин Тэмүүжинг тус нэвтрүүлэгт орох сургаар олон нийт түүнд ихэд итгэл хүлээлгэн үзэх зүйлтэй шоу болох нь хэмээж байсан. Үзэгчдийн хүлээлт талаар өнгөрч Тэмүүжин одоогийн байдлаар ганц л дугаарт ялалт байгуулаад байгаа бөгөөд шүүгчид түүний оноог дарж байна хэмээн олон нийт хардаж эхэлжээ. Үүнд бухимдсан үзэгчид тус шоуг дахин үзэхгүй гэдгээ мэдэгдэж эхэлсэн бөгөөд тус шоуны шүүгчдийг үнэн зөв дүгнэлт хийхийг шаардаж эхлэв. Одоогийн байдлаар шоунд оролцож буй найман оролцогчоос зургаа нь тус бүр нэг дугаар дээр ялалт байгуулаад авсан бөгөөд оролцогч бүрээ ялагч болгох зорилготойгоор шоу үргэлжилж байна уу даа гэсэн хардалт олны дунд хэдийнээ таржээ.

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 12 June 2018

Yamarch sonirhol bhgui bolsoon, shuugch nar muu, haraat ajillaj bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.