Брюссель Google-ыг торгох нь тодорхой болжээ

-22052014-1400717155-63285090-googleGoogle компани Андройд мобайл үйлдлийн системээр зах зээл дэх ноёрхлоо буруугаар ашиглаж байгаад нь ирэх сард торгууль ногдуулахаар Европын комисс бэлтгэж байна. Монополийн эсрэг асуудлаар Европын холбоо нийгмийн сүлжээний эсрэг гурван мөрдөн байцаалт явуулснаас хамгийн чухал нэгийг нь саяхан дуусгасан юм.

ЕХ-ны өрсөлдөөний асуудлаарх тэргүүн Маргрит Вестагер энэ долоо хоногт сөрөг үр дүнг нийтэд зарлах ба Google-ын бизнес загварт томоохон шийтгэл хүлээлгэж магадгүй байна. Андройдын асуудалд торгууль ногдуулах боловч хэмжээ нь тодорхойгүй байна. Тус комисс Alphabet компанийн дэлхийн эргэлтийн 10 хувь буюу 11 тэрбум хүртэл ам.долларын торгууль тогтоох эрхтэй боловч голдуу энэ хэмжээнээс доогуур байдаг.

Найман жилийн өмнө онлайн арилжааны маргаанаас эхэлж байсан хоёр талын зөрчил энэхүү шийдвэрийн улмаас бүр хурцадна. Тухайн үед 2.4 тэрбум еврогийн торгуулиар төгссөн уг шалгалт Google-ын бизнест онц нөлөөлөөгүй. Одоо явагдаж буй гурав дахь мөрдөн байцаалт тус компани өрсөлдөгчдийнхөө хайлт ба зарын сайтыг шударга бусаар хориглож байгаа асуудлыг авч үзэж буй. Андройд бол дэлхий даяар ухаалаг утасны 80 хувьд ашигладаг үйлдлийн систем бөгөөд хэрэглэгчид утсаараа хайлт хийх нь нэмэгдсэн тул Alphabet компанийн ирээдүйн орлогод нэн чухал ач холбогдолтой.

Европын комиссын мөрдөн байцаалтаас АНУ-ын групп Андройд хэрэгсэл үйлдвэрлэгчдэд хууль бус нөхцөл тулгаж, өрсөлдөөнийг саатуулснаас гадна хэрэглэгчдийн сонголтыг хаасан гэж дүгнэжээ.

Онлайн арилжаанаас ялгаатай нь Андройдын хэрэг Google-ын сүүлийн 10 жилийн стратегийг онилсон юм.

Энэ нь мобайл үйлдлийн системийг платформ болгон ашиглаж, ухаалаг утсанд хайлт ба app store нэвтрүүлэх явдал байв.

Андройдын хэрэг тус компанийн хувьд комисстой явуулж буй тэмцлийн санхүүд хамгийн халтай хэсэг нь болж байна. Учир нь мобайл хайлт ба зарын зах зээлд Google-ын байр суурийг бэхжүүлсэн бизнесийн загварт халдсан юм. 2016 онд Европын комиссоос гаргасан Google-ын эсрэг дүгнэлтэд өөрийн бүтээгдэхүүн ба аппликейшн болох Chrome, Google Play зэргийг багтаах нөхцөлийг Андройд системийн лицензэд тулгасан гэж буруутгасан.

Утас үйлдвэрлэгчид өрсөлдөхүйц өөр үйлдлийн систем нэвтрүүлэх боломжийг хаах зорилгоор зөвхөн Google Search-ыг суулгуулахын тулд санхүүгийн дэмжлэг өгч байжээ. Ийм арга барил хайлтын системд Google-ын ноёрхлыг тогтоож, өөр үйлдлийн систем боловсруулахад саад хийхийн сацуу хэрэглэгчдийн сонголтыг багасгаж инновацыг тасалдуулсан гэж үзсэн байна. 2016 оны 11 дүгээр сард тус компани уг шүүмжлэлд хариулахдаа Брюссель Apple-ийг Андройдын өрсөлдөгч гэж үзэхээс татгалзсан нь зах зээлийг буруу ойлгосон явдал гэжээ.

Компанийн ерөнхий зөвлөх Кент уолкер “Комиссын үүсгэсэн хэрэг Apple-ийн IOS системтэй өрсөлддөггүй гэсэн үзэл дээр суурилсан. Бид ингэж бодохгүй байна” гэсэн юм. Европын холбооны зохицуулагчид Apple-ийн өрсөлдөгч IOS гэж үзээгүйн шалтгаан нь өрсөлдөгч ухаалаг утаснуудад суулгах лиценз байхгүйтэй холбоотой. Google 2007 онд Андройдыг гаргасан нь iPhone, BlackBerry, Nokia гэх мэт хаалттай системтэй өрсөлдөж, өөрийн үйлчилгээ ба зарыг мобайлд нэвтрүүлэх зорилготой байв. Европын комисс болон Google уг асуудлаар тайлбар өгөхөөс татгалзлаа.

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.