Гашуун ундаа хүмүүсийг эрсдэл хийхэд хүргэдэг

ed7bf575a4a1f18agreatСассексийн их сургуулийн эрдэмтэд гашуун амттай ундааг ууснаас гарах сонин янзын үр дүнг олж мэджээ. Гашуувтар амттай ундааг уусны дараа хүн аливаа мөрийтэй тоглоом тоглох юм бол маш эрсдэлтэй алхам хийж эхэлдэг гэдэг нь тогтоогдов. Гашуун амт аюул гээч зүйлтэй нягт холбоотой байдаг аж. Гашуун ундаа ихээр уусан хүмүүс тоглоомондоо улайрч, том бооцоо тавьж эхэлдэг гэнэ. Эрдэмтдийн хийсэн туршилтад 168 хүн оролцжээ.

Туршилтын үеэр оролцогчид янз бүрийн ундаа ууж байсан аж. Тэгтэл гашуун ундаа уусан оролцогчид бусдыгаа бодвол эрсдэл гаргах нь 40 хувиар их байв. Харин чихэрлэг ундаа уусан хүмүүс илүү тооцоотой, нямбай тоглож байлаа. Гэхдээ гашуун ундаа уусан оролцогчид мөрийтэй тоглоомоор арай их мөнгө хожжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.