ГОЛД МАШИНАА УГААВАЛ 720 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, ХОЁР ЖИЛЭЭР ЭРХ ХАСНА

olloo_mn_1528788724_jPjyARyyXngold_mashin__2_Урин дулаан цаг ирэнгүүт ухамсар муутай иргэд гол ус бохирдуулж автомашинаа угаадаг билээ.

Тэгвэл ийм иргэдийн талаарх мэдээлэл, машины зураг хөргийг авч холбогдох газарт нь мэдээлэх үүрэгтэй.

Хэрвээ гол, мөрөнд автомашинаа угаавал 720.000 төгрөгөөр торгож, жолоочийн эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг болжээ.

Гол мөрөний урсац татрах, тасрах, ширгэх зэрэг нь хүний буруутай үйлдлээс болдог гэдгийг холбогдох газруудаас мэдээлсэн юм.
Тиймээс иргэдийг ухамсартай байж, усаа хамгаалж хайрлаж, голдоо машин тэргээ угаахгүй байхыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.