Д.ГАНТУЛГА ГИШҮҮНЭЭСЭЭ ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, Н.ЭНХБАЯРТ БОЛОМЖ ГАРАХ УУ

149054087258d7d9481afe0Хүүхэн хүчиндсэн хэргээр, олон сар хуулийнханд шалгуулж, шалгагдаж байгаа нэрийдлээр хэл ам таталсан УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга өчигдөр гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Энэ үйлдэлд нь нэг хэсэг баярлаж, нөгөө хэсэг харамсч байх шиг байна. Тухайлбал, “Аль эрт ингэж уучлалт гуйгаад суудлаасаа буух байсан” гэсэн бол “Залуу хүний хувьд харамсалтай байна. Гэхдээ яах вэ залуу хүний замын хүзүү урт шүү” гэж бичсэн сэтгэгдэл олон нийтийн хэрэгслээр хөвөрсөн харагдана.

За тэгвэл, Д.Гантулга гишүүний суудлаасаа бүрэн чөлөөлөгдөх үү, хэрвээ чөлөөлөгдсөн тохиолдолд Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах уу, хэн өрсөлдөх вэ гэсэн асуудал хүчтэй гарч ирлээ. Түүний оронд таамгаар хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлж байна. Гэхдээ Д.Гантулга гишүүний суудлаасаа буухгүй байх, зүгээр намынхаа ах, эгч нараар өрөвдүүлэх тактик ч гэж олон нийт харж байх шиг.

Хэрвээ УИХ-ын 42 дугаарт тойрогт МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр тулчихвал тулчихвал гал гарна даа гэх. Гэхдээ У.Хүрэлсүх ялагдчихвий гэсэн айдас түгшүүртэй байгаа байх. Тиймээс өөрөө нэр дэвшилгүй аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг явуулах гэж үзнэ. Намынхан нь намын даргаа нэр дэвш гэж шахах нь тодорхой, хэрэв зээ нэр дэвшээд унавал У.Хүрэлсүх хэн ч биш болно гэх мэтээр таамаг дэвшүүлж эхэлжээ.

Тэгвэл Д.Гантулгын гишүүний суудлаасаа бүрэн чөлөөлөгдөхөд хуулийн хүрээнд бол багагүй хугацаа орох юм байна.

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокуророос санал орж ирснээс хойш 48 цагийн дотор хэлэлцэх хуультай. Харин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэж байгаа бол ямар хугацаанд шийдвэрлэх талаар хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр ерөнхий журмаараа явбал энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бусад гэсэн хэсэгт ороод хэзээ ч хэлэлцэж болох юм.

Тиймээс энэ пүрэв юмуу, баасан гарагийн чуулганаар