Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)
Ажил болон эрүүл мэндийн байдал сайн. Ажил болон нийгмийн амьдралд хамтран ажиллагч болон найз нөхдийн дунд нэр хүнд тань ихсэх болно. Энэ нь шинэ романтик харилцаа ажил дотроос үүсэх магадлалтайг илтгэж байна. Та бусдад болон өөрөө өөртөө өндөр шаардлагатай байх нь таныг их шүүмжлэлд өртүүлэх болно. Юуны өмнө ажлаа бүтээж чадахгүй байгаа бол өөрөө өөртөө бүү бууж өг. Ажлын ачааллаа сайн хяна. Өөрийнхөө хийж барахааргүй их ажилтай байгаа бол багаар сайн ажилла.

ҮХЭР (4/20-5/20)
Таны хувьд харилцааны чадвар их өндөр биш байснаас асуудлыг тодорхой болгох амаргүй байх бололтой. Энэ үе богинохон байх учраас илүү болгоомжтой байхад л болно. Бодол санаагаа тодорхой илэрхийлэхэд бага зэрэг хэцүү байж болох юм. Нэг хэвийн юмаа хийхээс зайлсхийх нь зөв. Азтай гэнэтийн явдал энэ өдрийг баяртай болгож магад. Тушаал дээшлэх эсвэл том шагнал авах боломж өндөр. Зөв хөрөнгө оруулалт хийхийн тулд адил төстэй зах зээлийн талаар судалгаа хийх хэрэгтэй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ өдөр удаанаар эхлэнэ. Сансрын нөлөө таны талд байгаа учир одоо та сайхан сэтгэгдэл үлдээж өөрийн олон авьяас чадвараа харуулж хувийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна. Ганц бие хүмүүс ирээдүйтэй хүнтэй уулзаж мэдэх юм. Өнөөдрийн ажил мэргэжлийн амжилтын түлхүүр бол эцсийн зоригтой шийдвэр гаргах явдал.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр олон зүйл амжуулах боломжтой. Шинэ арга хэмжээнд оролцох, олон нийтийн өмнө хэлэх үгээ бэлтгэх зэрэгт зөв зохистой цаг. Романтик дурлалын галыг асаахад амархан байх болно. Аливаад бодитоор хандах бол таны үндсэн зан чанаруудын нэг биш тул хэт эмзэг зан тань шүүн тунгаах чадвар, саруул ухааныг сүйтгэнэ. Яг одоогоор хатуу зан чанар л танд ухаалаг шийдвэр, зөв сонголтыг хийхэд тусална.

АРСЛАН (7/23-8/22)
Таны хайртай хүн эсвэл таны хувьд онцгой байр суурь эзэлдэг хүн тань танаас хэтэрхий ихийг шаардах болно. Магадгүй энэ нь та харилцаандаа тэдний хүссэнээр хандаж чадаагүйтэй х