Байр, СӨХ, цахилгаан, утас, автомашины торгуулиа хэрхэн хялбар төлөх вэ

Төрийн банкнаас иргэд, харилцагчдынхаа банканд зарцуулах цаг хугацааг хэмнэх  зорилгоор олон төрлийн дэвшилтэт цахим үйлчилгээг нэвтрүүлж ирсний нэг нь Биллингийн үйлчилгээ билээ. Биллингийн үйлчилгээ нь харилцагч хэрэглээний төлбөрөө компьютер, гар утас, АТМ-ыг ашиглан хялбар төлөх боломжийг олгодог цахим үйлчилгээ юм.

Харилцагчдын цаг завыг хэмнэсэн энэхүү хялбар үйлчилгээг олон нийтэд танилцуулах зорилгоор Төрийн банкны хамт олон өнгөрөгч бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хэрэглээний төлбөрөө хялбар төлцгөөе” уриатай Биллингийн өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Төрийн банкны явуулын тусгайлсан цэг ажиллаж, цахим үйлчилгээний цогц шийдэл Гялсбанк үйлчилгээнд төлбөргүй бүртгүүлэх, орон сууц, цахилгаан, СӨХ, интернет, утас, кабель, автомашины торгууль зэрэг төлбөрийг хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөө өгөхөөс гадна тухайн өдөр бүртгүүлсэн харилцагчдаас 5 азтан шалгаруулсан бол “Гялсбанк хэрхэн сайн ашиглах вэ” төлбөр түргэн шилжүүлэх уралдаан зарлан хамгийн сайн сурсан 10 хүнийг урамшууллаа.

Мөн Биллингийн өдөрлөгийг идэвхжүүлэх ажлын хүрээнд Төрийн банкны ажилтан, Азийн тивийн шилдэг тоглогч сагсчин Э.Дөлгөөний нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ дуучин Мэнд-Амар, Хишигдалай, Баярцэцэг, Идэржавлан, Rose wood, Люмино хамтлаг өөрсдийн уран бүтээлээр бэлэг барьлаа.

Хэрэв харилцагч та байгууллага хамт олноороо Хэрэлэгээний төлбөрөө хэрхэн хялбар төлөх талаарх заавар зөвлөгөө авахыг хүсвэл 2018.06.28-ныг дуустал хугацаанд Төрийн банкны marketing@statebank.mn хаягт хүсэлтээ ирүүлнэ үү.

Төрийн банкны Биллингийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn/w/mn/m323 хаягаас аваарай.

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 


URL:

Нэр: 3n9ct5mwn9cwntctvbyb3vebce Огноо: 14 August 2018

Title

[...]we came across a cool internet site which you may well get pleasure from. Take a search if you want[...]

Нэр: Chelsea tröja Огноо: 11 September 2018

Wow, stunning portal. Thnx …
Chelsea tröja http://www.afterglowvp.com/Chelsea-fotbollstroja-p-463298.cfm

Нэр: maglia Napoli Огноо: 11 September 2018

You’ve got incredible info on this site.
maglia Napoli http://www.haeroo.com/Napoli-bambini-44/

Нэр: Billige lazio fodboldtrøjer Огноо: 11 September 2018

Much thanks! It is an incredible online site!
Billige lazio fodboldtrøjer http://www.crimsontee.com/lazio/gentiletti-troeje-2016-62752/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.