“БАНДААШ”-НЫ ХЭРГЭЭР У.ХҮРЭЛСҮХИЙН ҮГИЙГ СОНСЪЁ

31641

У.Хүрэлсүх МАН-ын даргын тамгыг атгахдаа “Энэ намд үүнээс хойш 33, 32 гэсэн хуваагдал байхгүй” гэж мэдэгдсэн. Гэвч тэр энэ үгэндээ эзэн нь болж чадахгүй байгааг өнгөрсөнд өрнөсөн үйл явдлууд бэлээхэн гэрчилнэ. Намын дарга нь өөрөө МАН-ын бүлэгт орж хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдээд буй Д.Гантулгын талаар “Залуу гишүүнээ авч үлдмээр байна” гэж бүлгээ хоёр хуваасныг, бас маргааш нь “Гэр бүл, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг” уриатай мотоцикльчдын цувааг тэргүүлж явааг нь харахад тэр өөрөө өөртэйгөө ч зөрчилдөөд байгаа юм шиг. Үнэндээ Д.Гантулгын асуудлаар У.Хүрэлсүх одоог хүртэл ямар байр суурьтай байгааг олон нийт мэдэхгүй явна.

Тэр бол Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна эрх баригч МАН-ын дарга. Хэдийгээр Д.Гантулга УИХ-ын гишүүн гэлээ ч МАН-аас нэр дэвшиж сонгогдсон, уг намын оюутны байгууллагын тэргүүн нь. Одоо ч МАН-ын харьяалалтай, МАН-ын батлахтайгаа яваа улстөрч. Өөрөөр хэлбэл, хариуцлага дороосоо яригдах ёстой гэвэл, анхан шатнаасаа хэлэлцэх хэрэгтэй гэвэл МАН Д.Гантулгын талаар ямар байр суурьтай байгаа нь хамгийн сонин байна. МАН-ыг бүрэн төлөөлөх чадамжтай ганц хүн нь У.Хүрэлсүх учраас түүний үгийг сонсъё. Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэж яваа намын гишүүнийхээ талаар тэр ямар бодолтой байгааг асуух цаг нь болжээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө бас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаж байсан. Хувь улстөрчийнхөө хувьд ч ямар байдгийг нь хамгийн сайн мэдэх хүн. Хэдийгээр нэг гишүүн явлаа гээд 65 суудалтай МАН-ын УИХ дахь бүлэг хотойхгүй ч, үүнээс үүдэж гарах нөхөн сонгууль, түүний үр дүн 2020 оны сонгуульд МАН-д хамгийн их хамаатай. Иймээс л У.Хүрэлсүхийн үгийг МАН-ын жирийн гишүүд ч, Монголын ард түмэн ч сонсохыг хүсч байна. Улс төрийн энэ өнцгөөс гадна хүчирхийллийн хэргийн хажуугаар Монгол төрийн Ерөнхий сайд нүдээ аниад, дуугүй өнгөрөөд явах эсэхийг нь ч Монголын ард түмэн “анхааралтай ажиглаж” байгааг У.Хүрэлсүхэд сануулчихъя.

24tsag.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 June 2018

жирийн төрийн албан хаагчдаас хариуцлага нэхээд байгаа хэрнээ ийм тэнэг юмнуудаасаа хариуцлга шаардаасай

Нэр: зочин Огноо: 14 June 2018

Цаашдаа мотоциклоо тууштай унаад яваад байгаарай,өөрт нь их зохидог юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.