“ДАШТ-2018”-ын үеэр Москва хотод үнэ төлбөргүй аялалууд зохион байгуулагдана

p1cfs7bu4qa9b1btpd04174drfs3-600x325 “Москва – дэлхийн хөл бөмбөгийн нийслэл” арга хэмжээний хүрээнд тус хотын эрх баригчид явган болон автобустай 600 гаруй үнэ төлбөргүй аялал зохион байгуулахаар болсон байна. Аялал 6 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 14-ныг хүртэл буюу ДАШТ явагдаж дуусах хүртэл өдөр бүр зохион байгуулагдах аж.

 

Аялалд оролцогчид Оросын хөл бөмбөгийн түүхтэй холбоотой хамгийн сонирхол татам газруудаар явах бөгөөд “Лужники” болон “Спартак” цэнгэлдэх хүрээлэнг харах боломжтой гэнэ. Түүнчлэн аялалд оролцогчдод зориулан Москвагийн хөл бөмбөгийн клубуудын түүх, хамгийн алдартай тоглогчдын талаар мэдээлэл өгөх аж. Хөтөч нар аялалыг орос, англи, герман, франц, испани, португал болон хятад хэлээр  явуулах юм байна.

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд  6-р сарын 14-нөөс 7-р сарын 15-ны өдрүүдэд болох билээ. Москва хотод тоглолтууд “Лужники” болон “Спартак” цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.