Б.Цэцэг: Унасан дээр нь гишгэх гээд арчаагүй зан гаргаж байна уу!!!

34686459_10156346652814666_2520010969313181696_nДуучин Ука олон нийтийн цахим сүлжээнд реппер Цэцээг эвгүй байдалд оруулж буй бичлэг гэрлийн хурдаар тархсан гэж хэлэхэд болно. Түүний бүдүүлэг гэмээр үйлдэл олныг бухимдуулаад авсан ч тэрээр “XMF”-ийн хамт олон болон хөтлөгч Ялалт, реппер Цэцээ, Энгүүн нараас уучлалт гуйхын сацуу нийт үзэгч олноос уучлалт гуйгаад авсан. Түүний энэхүү болчимгүй үйлдэл дээр дөрөөлөн доромжилж буй хүмүүсийг харсан жүжигчин Цэцэг мөн бухимдаад авав. Тэрээр “Унасан дээр нь дэвсэх гээд арчаагүй зан гаргаж байна уу!!! Өөдгүй зан гаргахаа болчхооч. Аманд aялагддаг дуутай ард түмэндээ үнэлэгдсэн, өдийгөөс төдийг хүртэл бор зүрхээрээ явж ирсэн Укаг бүү зовоо!!! Эмэгтэйчүүд л бас харааж зүхэж байгаа харагдах юм яагаад ядуу сэтгэлгээтэй болчхов!” хэмээжээ. Түүнтэй ижил байдалд орж бусад хүмүүст чичлүүлж үзсэн Цэцэг түүний зовлонг ихэд ойлгож буй бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.