ХӨДӨӨГИЙНХНИЙ ЭМИЙН ХАНГАМЖ ТААРУУ БАЙНА

31725
Булган аймгийн хэмжээнд 32 эмийн сан үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 18,7 хувь нь эмийн эргэлтийн сан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа хөнгөлттэй эмийн төсөв жил бүр нэмэгдэж байгаа ч үнийн өсөлт, эмийн нэр төрөл олширсон тул төсөв хүрэлцдэггүй, орон нутагт эмийн сангийн санхүүгийн чадавх сул байгаа нь хөдөөгийн иргэдийн хэрэгцээт эмийн хангамж тааруу байхад нөлөөлж байгаа талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд дүгнэж байна.
Хөдөөгийн иргэдийн эмийн хангамжийн талаар Орхон сумын Засаг дарга С.Бат-Эрдэнээс тодруулахад,
- Эмийн эргэлтийн сан маань санхүүжилт дэмжлэг байхгүй учраас үйл ажиллагаа явуулахад нь хүндрэлтэй байдаг. Тийм учраас сум хөгжүүлэх сангаас дэмжээд явна гэсэн бодолтой байгаа. Жилд арван сая төгрөгөөр дэмжихэд болно.
Урд жилүүдэд эмийн эргэлийн сан Сум хөгжүүлэх сангаас зээл аваад зээлээ хугацаанд нь төлөөд явж байсан. Аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн аймгийн Сум хөгжүүлэх сангаас эмийн эргэлтийн санг санхүүжүүлж болохгүй гэсэн чиглэл өгсөн. Гэсэн ч зайлшгүй дэмжихгүй бол эмийн сан хаалгаа барих болоод байгаа. Эмийн эргэлтийн сангүй болчихвол иргэд маш хүнд байдалд орох учраас аймгаас бодлогоор эмийн эргэлтийн сангаа дэмжих, хөрөнгийг нь төсөвт тусгаад явах асуудлыг ярих цаг болсон гэж үзэж байна гэж ярилаа.
М.Батжаргал
http://ardchilal.mn/36567.html

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.