Хүндийн өргөлтийн Анхаа жүжигчин залууг хайртаараа сонгожээ

2017 онд Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ -ий эмэгтэйчүүдийн 75 кг-ын жин огцом өргөлтийн төрөлд 107 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртэж байсан билээ.

Энэ амжилт нь Монголын хүндийн өргөлтийн түүхэн дэх насанд хүрэгчдийн дэлхийн анхны медаль болж байсан. Түүнчлэн РИО 2016 оны олимпийн их наадамд шагналт 8 байр эзлэн, Ази тивийн 2016 оны аварга болсон Монголын хүндийн өргөлтийн алдартай залуу тамирчин М.Анхцэцэгийн амжилтыг дурьдвал олон амжилтууд байгаа.

Спортын энэ төрөлд Монгол улсаас түүхэн амжилтын хэд хэдэн эзэн болсон тэрбээр амжилтынхаа хажуугаар хайр дурлалд ч амжилтаа яваа аж. Түүний хайртай залуугаар Драмын театрын залуу жүжигчин Золоо гэх залуу тодорчээ. Хос залуус тун удахгүй шинэ хүнээ хүлээн авахаар бэлдэж байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.

Харин энэ мэдээ нь хүндийн өргөлтийн шигшээ багийнханд тийм ч таатай бус байгаа байх. Учир нь 2020 оны олимпийн гол найдвар нь ингээд завгүй болчихвол гэсэн байр сууринаас харж байгаа болов уу.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.