Газрын тос, нүүрс, уул уурхайн үйлдвэрлэл өслөө

Газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.1 хувиас 2.3 дахин өсчээ.

Мөн нарийн боов, адууны мах, сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, талх, амтат ус, ундаа, шингэн сүү, архи, жүүс, шар айраг, цэвэр ус, бетон зуурмаг зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.3-79.9 хувиар нэмэгдсэн байна.

Ийн нэмэгдээд байгаа нь Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 1860.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 175.4 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар өсөхөд голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих