Хутаг-Өндөр суманд үер бууж, хүүхдийн амь эрсэджээ

31726

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өчигдөр /2018.06.148/ 20.10 цагийн үед ширүүн аадар бороо орсны улмаас 20 цаг 35 минутын үед уулын уруйн үер болсон талаар Ус цаг уурын байгууллагаас өгч байна.

Үерийн улмаас айлын хашаа, байшин нурж, эд хөрөнгө сүйджээ. Мөн үерийн улмаас бага насны хүүхэд амь эрсэдсэн гэх мэдээллийг нутгийн иргэн хэлж байна.

Цаг агаар дулаарч уулын цас мөс хайлж Ховд голын усны түвшин 20-30см нэмэгдэж үерийн түвшинээс давсан байна. Цаашдаа өдрөөс өдөрт усны түвшин нэмэгдэж аюулын түвшинд хүрэх төлөвтэй байгаа тул ард иргэдийг шар усны үерээс болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг тус аймгийн Ус, цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Мөн 2018 оны зургадугаар сарын 14-ний байдлаар Алтай нуруунаас ихтэй Ховд, Буянт, Харбут, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна. Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.

Г.Тэгшсүрэн

http://www.shuud.mn/a/497938


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.