Ц.НЯМБАЯР: ОДООГООР ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ БАЙГАА АЙМАГ БАЙХГҮЙ

olloo_mn_1529056120_9X1A0173-1024x683Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцов.

Он гарсаар 60 хүн амь насаа алджээ
Он гарсаар улсын хэмжээнд нийт 1998 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 60 хүн амь насаа алдаж, 31 хүн гэмтэж бэртэн 1,4 сая толгой мал хорогдож, 14,1 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 10872 хүн, 2166 автомашин ажиллаж, 581  хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдал болон орон нутгаас 9,9 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Одоогоор ассан ой, хээрийн түймэр алга
Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн 40 суманд 55 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар  43120 га ой, 41630 га хээр, нийт 84750 га талбай  түймэрт өртжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 45.0 хувь, түймэрт өртөж шатсан га талбай 40.0 хувь буурсан үзүүлэлттэй байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 1200 алба хаагч ажиллаж, Хилийн цэргийн анги байгууллагаас 50 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 1284 иргэн, 143 автомашин, 96 мотоцикль, 104 морь, нийт 2540 орчим  хүн, 104 морьтой ажиллажээ.

Ц.Нямбаяр “Харин он гарсаар 1742 объектын гал түймэр гарч, 11,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 766 гэр орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас 459 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 23,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5,6  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 28,4 хувиар, нас барсан хүн 54,9 хувиар, түлэгдэж, бэртсэн 5,9 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна. Мөн сүүлийн үед эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж хоёр ч бага насны хүүхэд гэртээ цоожилогдсоны улмаас галд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан” гэв.

ЦУОШГ:Ихэнх нутгаар хуурайшиот ихтэй учраас түймэр гарах эрсдэл өндөр байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр  06 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулс, Увс нуур, Их нууруудын хотгороор 26-30 градус, бусад нутагт 31-39 градус буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим, түүнээс 1.1-3.4 градусаар дулаарч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас тунадас орсон нь нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь гандах, хуурайшилттай байх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.

Иймд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, бага оврын хийн болон цахилгаан зуух, автомашин, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, татсан тамхи, ил галыг бүрэн унтрааж, учирч болзошгүй гал түймрийн аюулаас өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд учируулахгүй байхыг анхааруулж байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг уул, мод, гол устай газар харгалзах хүнгүй явуулахгүй байх, ялангуяа орон байранд удаан хугацаагаар цоожлох, гал гарч болох зүйлсийг бага насны хүүхдээс хол байлгаж ахуйн хүрээнд гарч байгаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.

Завьт эргүүл ажиллаж байна
Он гарсаар усны ослоор Архангай, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, аймаг, нийслэлд нийт 15 удаагийн тохиолдлоор 21 хүн (хүүхэд-5 буюу 23.8%, насанд хүрэгсэд-16, үүнээс 16 хүн нь эрэгтэй буюу 76.2%) амь насаа алджээ.
Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Өчигдөр орой Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаар усархаг аадар бороо орох үеэр уруйн үер бууж, үерийн улмаас Хутаг-Өндөр суманд дөрвөн  настай хүүхэд урсаж амь насаа алдан, олон айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хохирол учирсан тохиолдол гарсан.

Иймд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж,  тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сэрэмжлүүлж байна.


URL:

Нэр: c3j8vb5w4dxctv36cxct5x4wd Огноо: 12 August 2018

Title

[...]usually posts some really intriguing stuff like this. If you’re new to this site[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.