Төрийн албаны ОРК-ийг ажлаас нь халлаа

9ddd6be1b858e5616af34755a2256faaХэдхэн хоногийн өмнө буюу 2018.06.13-ны өдөр нэгэн “жентелмен” хотын төвд эл задгай “морь харж” байгаад иргэний папарацид өртсөн юм. Түүний энэ зохисгүй үйлдэл сошлоор тарж, нийтийн шүүмжлэлийг хүлээсэн билээ. Тэгвэл эл “дүүрсэн толгой” Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Нэмэхбаяр гэгч байж.

НӨХГ-ын Ёс зүйн хороо ажилтныхаа буруутай үйлдлийг хэлэлцэж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрсөн үйлдэл гаргасан гэдэг дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд үндэслэн тус газрын даргын 2018.06.15-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар Н.Нэмэхбаярыг төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг унагасан гэж үзэж, ажлаас нь халах шийдвэр гаргасан  байна.

Н.Нэмэхбаяр нь 2009 онд төрийн захиргааны ажилд орсон туршлагатай нэгэн аж. Харамсалтай нь түүнийг төдий хугацаанд ажилласан байдал төлөвшүүлж амжаагүй бололтой. Бусдадаа сургамжтай л юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.