Осоржамаатай онлайнаар ярилцах гэнэ

Related image

Сошиал ертөнц хэлбэргүй, дүрсгүй бас дүрэмгүй. Тэр хэрээр оддын тухай ойлголт сошиал ертөнцөд хэлбэргүй бас хэмжүүргүй. Гэхдээ бодитой байдаг онцлогтой. Монголын фэйсбүүкийн ертөнцийг ямар ч поп улс төрч, урлагийн шинэ од, загварын хагас нүцгэн бүсгүйчүүдээс хол илүү сайн муугаар савлуулж байдаг Осоржамаа хэмээх шорлог зардаг жирийн нэг залуу бий. Зарим нь сонирхсон, зарим нь шоолсон бүр зарим нь үгүйсгэсэн олон хандлага гаргадаг боловч бүгд л түүний лайвыг үзсэн байдаг, түүний тухай ярьж байдаг. Гэхдээ 24 настай энэ залуу юу бодож юу мөрөөдөж явдаг, яагаад фэйсбүүкт лайв хийх болсон, түүний дотоод сэтгэлийн шаналал бас бардамналын талаар түүнтэй сэтгүүлч илэн далангүй ярихаар  “Сошиал трэндс” ийн сэтгүүлч ирэх пүрэв гарагт 17:00 цагт “болзжээ”.

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн нэгдсэн  Холбооны дэргэдэх “Сошиал трэндс” нэвтрүүлгийн https://www.facebook.com/Socialtrendslive/photos/a.1570782973032915.1073741828.1567042063407006/1570779636366582/?type=3&theater

хуудасны линк дээр дарж орж та Осоржамаагаас асуух асуултаа асууж болох юм байна. Та шоолсон, дэмжсэн бүр шүтсэн, үгүйсгэсэн ямар ч бай асуултаа асууж түүндээ чөлөөтэй хариулт авах нь сонирхолтой биш гэж үү.  Амжилт эротик бас бодитой байдаг. Таны бодлоор Осоржамаа өөрийнхөө гаргаж болох амжилтанд хүрч чадсан уу. Эсвэл сошиалын давуу талыг ашиглаж чадсан нэг сэргэлэн жаал уу. Та түүнээс юу мэдмээр байна. Таны асуултыг сэтгүүлч хүлээж байна.


URL:

Сэтгэгдэл бичих