Д.Дамба-Очир гишүүн Хонг-Конг, Макаод аялаж, мөрийтэй тоглох мөнгөө ОЮУТОЛГОЙГООС гаргуулсан юм биш биз…

31834

“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлаар ажиллах хугацаандаа баяжсан хэмээн олон нийт ярьдаг Д.Дамба-Очир гишүүн Орхон аймгийг хотын статустай болгоно гэж амлаж 2016 оны сонгуулиар тодорч гарсан. Тэрээр  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшлээс хүчээр булааж төрийн мэдэлд авахыг дэмжсэн Орхоныхонд хөөгдөж, нэр хүндээ алдахад хүрээд байгаа юм. Тэрээр жил гаруйн өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 16-ны нэгэн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо халамцуу сууж “Концесс”-той холбоотой асуудал дээр хэл нь тагнайгаа онохгүй тультчсан явсан удаа ч бий. Түүнийгээ булзааруулж мань эр “Архи биш даралтын эм уусан” хэмээн хариу тайлбар хийж байв. Үнэхээр даралт нь ихэсдэг юм бол яах гэж УИХ-ын гишүүн болж залуучуудын дунд салбаганасан юм бол хөөрхий. Зүгээр гэртээ телевизор үзээд, агаар салхинд амьдрахгүй яагаа юм бол гэх асуулт ч нэгэнтээ хөвөрч байв.

Лүнгийн замыг засах нэрээр овоо хэдэн тэрбум төрөг халаа салсан тэрээр нэг ярилцлагадаа “Аавынхаа төрсөн нутгийг замтай болгоё л гэж бодсон юм” хэмээн аавынхаа нэр хүндийг шороотой замын ажилд хутгаж орхисон нэгэн. Учир нь түүний аав энэ замын ажлыг байнга түүнээс нэхдэг тухай Б.Ганчимэг сэтгүүлчид өгсөн нэгэн ярилцлагадаа онцолсон юм. Түүний аав нь Төв аймгийн Лүн сумын гаралтай хүн байж хэмээн олйгож байсан боловч саяхнаас Дундговь аймгийн Адаацаг сумыг мөн л аавынхаа нутаг хэмээн ярьж, Дундговьчуудтай хамаатан, нэг нутаг болох гээд гүйж яваа аж. Харин Лүнгийн замын тухайд бол тус сумд тавигдаж буй 123 километр авто замыг түүний тэргүүлдэг “Очир төв” холдингийнхон долоон жил “ухандаад” дуусгаагүй юм. Найман жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр одоо есөн километр үлдсэн, нийтдээ 19 тэрбум төгрөг зарцуулсан гэж ярьсан бол  ярилцлагадаа 20 километрийн ажил үлдсэн, 16 тэрбумаар ажлаа хийсэн гэжээ. Эндээс үзвэл эрхэм гишүүн болоод түүний нөхөд гурван тэрбум төгрөгөөр тансаглаж, өөрийнх нь хэлсэнээр хоёр халаасаа түнтийлгээд амжсан байж болох аж.

Энэ мэт олон сонирхолтой түүхийг  бичиж яваа эрхэм гишүүн Д.Дамба-Очир 13 настай охины үхэлд холбогдохоо шахсан удаа ч бас бий. Учир нь түүний эзэмшлийн гэгдэх  “Очир төв” зочид буудалд 2017 оны наймдугаар сарын сүүлээр 13 настай охин бусдад хүчиндүүлсэн байдалтайгаар амь насаа алдсан хэрэг гарч нийгмийн айдаст автуулж билээ. “Очир төв” зочид буудал нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болон түүний ойр холбоотны өмчлөлд байдаг тухай хэвлэлээр хэсэгтээ л мэдээлсэн. Хамгийн сонирхолтой нь эрхэм гишүүн талийгаач охины үхэлтэй холбоотой хавтаст хэргийн материалтай танилцахаар прокуророос нэхсэн тухай хохирогчийн өмгөөлөгч эмэгтэй C1 телевизэд өгсөн тодруулга яриандаа онцолсон байдаг.

Түүнийг тойрсон балаг дуусахгүй бололтой. 2009 онд байгуулсан “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-г зарим гишүүд муу, ашиггүй болсон хэмээн чуулганы танхимд хоёр хуваагдаж, цэц булаалдаж хэсэг хэрэлдсэн. УИХ-д судлалгүй зарим намууд ч нэг хэсэг ПОПУЛИЗМ хийж нэг хэсэг од болов. Олны дунд ээдрээ төрүүлж, хэрүүлийн алим хуваасан энэ том төслийг шалгах, бодит үнэлэлт өгөх ажлын хэсгийг байгуулж Д.Дамба-Очир гишүүнийг ахлагчаар нь томилсон тухай УИХ-ын даргын захирамж 2018 оны 3 дугаар сарын 23-нд гарсан байдаг. Ганц удаа ажлын хэсэг уулзалт хийсэн нь нөгөөх МАХН, Ногоон нам, ИЗНН, МҮАН-ын дарга нарыг хүлээн авч уулзсан явдал байв. Гэвч Д.Дамба-Очир гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн 45 хоногийн хугацаанд дорвитой ажил хийж чадаагүй аж. Энэ үнэнийг эрхэм гишүүн булзааруулахдаа “Оюутолгой бол том төсөл учраас шалгахад их хугацаа орно. Талууд уулзана, бүх баримт бичигтэй танилцана, нягтална. Мөн өмнөх шалгалтуудын материал гэх овоо зузаан зүйл бий.” хэмээн нэгэн телевизэд өгсөн яриандаа онцолсон. Төд удалгүй эрхэм ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир гишүүн өөрөө энэ албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байдаг. УИХ-ын даргын зөвлөл үүнийг нь ёсоор болгож чөлөөлсөн юм. Тэрээр  “Монгол улсын Засгийн газраас “Эдийн засгийн чуулга уулзалт-2018”-ыг зохион байгуулах гэж байна. Энэ хүрээн миний бие Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд гадаад томилолтоор явж, түншлэгч, хөрөнгө оруулагч нартай уулзаж, эдийн засгийн дэмжлэг хүсэх, санхүүгийн эх үүсвэр олох, хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийх удаан хугацааны томилолттой байгаа тул чөлөөлж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдөл ирүүлсэн тухай намын бүлгийн дарга нь мэдээллийн хурлаар онцолсон юм.

Харин нөгөөх гадны зочидтой уулзалт хийж, хөрөнгө оруулагчийг эх орондоо урих зорилготой Д.Дамба-Очир гишүүн нь Дундговийн МАН-ын хороо, анхан шатны намын үүрийн дарга нарыг дагуулан мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн эх орон гэх Хонг-Конг, Макаогаар зугаалж, казино тоглож, далайн усанд сэлсэн шиг хэд хоногийг өнгөрөөжээ. Уг нь гадаад томилолтоор явах УИХ-ын гишүүний зардлыг төсвөөс гаргадаг.  Хамгийн гол нь Д.Дамба-Очир гишүүн Хонг-Конг, Макоад очиж зугаалахдаа хаанахын ямар албан тушаалтан, бизнесмен, хөрөнгө оруулагчтай уулзав, хэчнээн төгрөгийн хөрөнгө босгож, эх орондоо татав. Хамт аялсан баг бүрэлдэхүүн нь ямар төслүүдээ танилцуулав, ямар гэрээ хэлцэл хийж, ямар санамж бичиг байгуулав гэдэг нь тодорхойгүй байна.

Тэд хэний мөнгөөр ингэж зугаалж, аялаад далайн усанд шумбаж, казино тоглож явав. Хамгийн чухал нь тэдний аялал, гадаад томилолт ямар үр дүнд хүрэв гэдэг нь сонин байна. Эрхэм гишүүн энэ үйлдлээ хэрхэн тайлбарлах бол. Үнэхээр чухал ажилтай бол аргагүй гэхсэн. Гэтэл амин хувийн зугаа цэнгэл хөөцөлдөх төдийхнөөр Оюутолгой төслийн гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаас татгалзсан нь үнэхээр сонирхолтой юм. Бүх асуудлыг манай ажлын хэсэг шалгана. Олон жилийн хэрүүл маргааныг эцэслэнэ гэж том дуугарч байсан гишүүн гэв гэнэт өөрийгөө чөлөөлүүлж хоцорсон нь ч асуултын тэмдэг хэвээр байна. Ямар ч гэсэн гадны төлөөлөгчидтэй уулзаж, хөрөнгө босгохоор яваагүй гэдэг нь дээрх зургаас тодорхой харагдана. Ажлын хэсгийн ахлагчаас чөлөөлөгдсөн нь цаад шалтгаан нь Оюутолгой төсөлтэй ямар нэг сэжмээр холбоотой, ашиг сонирхолтой байсан учраас тэр үү…Эсвэл үнэхээр ухаан нь хүрсэнгүй юу гэдгийг лавлах сан. Хоёр жилийн хугацаанд өөрийн сонгогдсон тойрогтоо юу ч хийгээгүй, мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авахад голлон анхаарч, ард иргэд, сонгогчдынхоо эсрэг хөдөлснөөсөө болоод Орхон аймгийн сонгогчдод хөөгдөөд буй Д.Дамба-Очир гишүүн ямар учраас хаа байсан Дундговийн МАН-ынханыг додомдож, шүлсээ үсэргэж явна вэ… Би Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд танай аймагт төсвийг чинь тусгуулсан хэмээн хүний өмнүүр оронд, Б.Наранхүү гишүүнтэй барьцалдаж авсан шалтгаан нь юу вэ… Эрдэнэтээс дахиж сонгогдох эрхгүй болсон тэрээр 2020 оны бэлтгэлээ Дундговиос базаахаар шийдсэн нь энэ үү… Ядаж бүтээн байгуулалт хийхгүй юм аа гэхэд ядаж өөрийн сонгогдсон тойрог, Орхон аймгийнхаа МАН-ын нөхдийг дагуулаад Хонг-Конг, Макоагаар зугаалахгүй яасан юм бол хэмээн Эрдэнэтчүүд гомдолтой буйгаа илэрхийлж байна. Уулын бугийг хараад унасан сорио мартна гэгчээр Дундговь руу шүлсээ дуслуулж, санаархаж байгаад хөлжсөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, сонгогдсон Орхончуудад нэг мөр жийгдэхвий дээ Д.Дамба-Очир гишүүн минь… Ямарч учир шалтгаангүйгээр ажлын хэсгийн ахлагчаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн мань эр арай Оюутолгойгоос хахууль авч, Хонг-Конг, Макаод аялаж, мөрийтэй тоглох, далайн усанд орох зардлаа гаргуулсан юм биш биз дээ…

Сэтгүүлч:

З.Батхуяг

Эх сурвалж: Ulsturch.mn

http://ulsturch.mn/index.php?view=article&type=item&val=14823


URL:

Нэр: prony bony Огноо: 23 June 2018

245zsd These are superb food items that will assist to cleanse your enamel clean.

Нэр: john newmann Огноо: 23 June 2018

eobeZ2 Undeniably consider that that you said. Your favourite reason seemed to be

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.