Б.Жаргалсайхан: Азиас хувцас авахаар өмд нь шорт, цамц нь майк болчих юм

Өнгө үзэмж гэж байгаа бол 25-р телевизээр Гүндалай гуай аягүй хөөрхөн, Жагаа хамгийн царай муутай болж байна гэсэн. Би эмэгтэйчүүдийг тэгж дугаарладаггүй. Хүн болгон гоё, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй. Муухай хүн гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Тэр чинь харьцангуй ойлголт. Заавал алаг нүдтэй байвал гоё гэвэл утгагүй. Жоонигор мөртлөө цаанаа л нэг аятайхан байдаг биз дээ. Ямар сайндаа Европт Бельмондо гэдэг жүжигчин байхав дээ. Хамгийн муухай, хамгийн сайхан эр хүн гэдэг чинь тэр биз дээ.

-Би таныг хоёрхон цаг унтдаг гэж сонссон юм байна. Энэ нь таны эрүүл мэнд юм уу, гоо сайханд нөлөөлдөггүй юм уу?

-Хоёр цаг унтдаг амьтан гэж хаа байхав дээ. Монголчууд л юмыг  туйлшруулж ойлгодгоороо өөрсдөө  хоёр цаг унтдаг байх. Би хүний унтдаг цагт л унтаж, сэрдэг шүү дээ. Өдөрт зургаагаас найман цаг унтдаг.

-Энэ тухай сонсоод маш их гайхсан учраас асуусан юм л даа. Мэдээж эрүүл мэнддээ маш сайн анхаардаг байлгүй. Спортоор хичээллэдэг үү?

-Спортоор нэг их айхтар хичээллэдэггүй. Сүүлийн үед Холливудын стар болох гээд л том том төмөр өргөөд л, жаахан нас ахиад 50 хүрээд  ирэхээрээ бүгдээрээ зүрхний шигдээсээр үхчихдэг юм. Яагаад гэвэл хүний зүрх дийлэхгүй. Бид өнөөдөр агаарын сийрэгшилттэй, далайн төвшнөөс өндөр оронд төрчихсөн. Дээр нь маш их хлостеринтэй, өөх тос ихтэй хоол хэрэглэж байна. Судасны хатуурал, цусны булэгнэл ихтэй учраас зүрхний шигдээсээр үхэх боломж бүрдчихсэн. Тиймд спортын хүнд бэлтгэл аваад, дээр нь архиа уух юм бол сүйрнэ гэсэн       үг. Эрэгтэйчүүдийг хараад байхад ихэнхи нь импарт, элэг хоёроор явчих юм.

-Таны  өдөр тутам баримталж  хэвшсэн  зүйл тань юу вэ?

-Хоолоо л зөв хэрэглэх нь зүйтэй. Орой нэг их хоол идэх хэрэггүй. Би мах бага хэрэглэдэг. Ер нь өглөөний хоолоо өөрөө, өдрийнхөө хоолыг найзтайгаа зооглоод, оройн хоолоо дайсандаа өг гэдэг дээ. Иймэрхүү өндөрлөг газар чинь хэтэрхий цагаан хоол идвэл халгай шиг хатаж үхэх байлгүй дээ. Хоолны ариун цэвэр сайн сахиж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ёстой. Муудаагүй, хугацаа нь хэтрээгүй хүнсний бүтээгдэхүүн      хэрэглэж заншвал зохилтой.

-Та  сонгогчидтойгоо нэг удаа уулзахдаа “Аа энэ залуу бүдүүн, нүдэнд дулаахан залуу байна гээд л гадна төрхөөр нь хүмүүсийг битгий дүгнэж байгаач ээ” гэж аминчлан захиж байсан нь санаанд орчихлоо. Хэтэрхий туранхай харагдчихвий дээ ч гэдэг юм уу, гаднах төрхөндөө санаа зовдог уу?

-Өнгө үзэмж гэж байгаа бол 25-р телевизээр Гүндалай гуай аягүй хөөрхөн, Жагаа хамгийн царай муутай болж байна гэсэн. Би эмэгтэйчүүдийг тэгж дугаарладаггүй. Хүн болгон гоё, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй. Муухай хүн гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Тэр чинь харьцангуй ойлголт. Заавал алаг нүдтэй байвал гоё гэвэл утгагүй. Жоонигор мөртлөө цаанаа л нэг аятайхан байдаг биз дээ. Ямар сайндаа Европт Бельмондо гэдэг жүжигчин байхав дээ. Хамгийн муухай, хамгийн сайхан эр хүн гэдэг чинь тэр биз дээ. Заавал алаг нүд гаргаж, Үхрийн гүзээ унжуулж, хөлс нь урсчихсан, хирээ үнэртүүлж, шиврээ ханхлуулчихсан хүнийг хөөрхөн гэвэл таарахгүй байлгүй дээ. Миний хувьд өөрийгөө нэг их тахир дутуу амьтан гэж бодохгүй байгаа. Аль нь байдаг юм бэ дээ, мэдэхгүй. Адаг сүүлд нь ажил хөдөлмөрөөр минь уралдуулдаг байсан бол одоо царай зүсээр минь уралдуулах нь дутаж гэнэ. Би ямар хүүхэн биш дээ. Хөөрхөн хүүхэн, миссүүдийн тэмцээн явуулдаг байсан бол улс төрч бизнесменүүдийг уралдуулах нь л дээ. Тэрэнд нь Гүндалай мисс нь болох нь тээ, толгой дээр нь титэм зүүгээд өгчихгүй юу, болно шүү дээ.

-Уучлаарай,  энэ  нь хэн нэгэнтэй уралдаж хэрэлддэг булан биш л дээ. Би таныг бизнесээ оёдлоор эхэлсэн гэдгийг мэднэ. Бодвол өөртөө хувцас оёж өмсч явсан байх тийм үү?

-Би хүүхэд ахуйдаа өөртөө өмдөө оёод л өмсчихдөг байсан санагдах юм. Ер нь тэр үеийн 40 мянгатын хүүхдүүд өөрсдийнхөө хувцсыг оёж өмсдөг байлаа. Одоогийнх шиг бэлэнчлэх сэтгэлгээгүй. Ямар ч байсан нүцгэн шалдан л яваагүйдэг.

-Хэр ганган жаал байв даа?

-Бүр нэг их айхтар ганган чамин болох гээд харсан юмаа аваад хацар дээрээ наагаад байдаггүй. Гэхдээ хүн өөртөө таарсан аятайхан хувцас өмсье гэж бодолгүй яахав. Одоо ч гэсэн тийм л зарчмыг баримталдаг. Хүн моод хөөхдөө хамгийн гол нь биш. Зохиж уу, зохиогүй юу гэдгээ мэдрэх хэрэгтэй ш дээ. Яаж ч гоё байгаад хаг нь бужигнаад, хир нь үнэртэх юм бол гоё хувцас өмсөөд яах юм бэ, тийм ээ. Харамсалтай нь манай зарим залуучуудын өмссөн хувцас нь нэг их үнэтэй ч, хиртэй, дээр нь жаахан бүдүүлэгдүү. Тэр нь өөрсдийг нь бүр байхгүй болгочихно. Тэр балмад байдлаа их гоё гэж сурталчилна.

-Хаг гэснээс үсэндээ ямар арчилгаа хийдэг вэ?

-Байхгүй ээ байхгүй. Миний үс байдаг л халимаг үс. Дуртай газраа очоод л засуулчихдаг. Үсэндээ усанд орохынхоо урьд тогтмол иллэг хийдэг.

-Үнэтэй хувцасны тухайд түрүүн ярилаа. Та мэдээж чанарлаг хувцас өмсдөг байх. Хувцсаа хаанаас худалдаж авдаг вэ?

-Өөртөө таалагдсан хувцсаа л өмсөнө. Европоос худалдаж авдаг. Азиас авах юм бол өмд өмсчихөөр шорт, цамц өмсчихөөр майк болоод хувирчихдаг учраас Европ руу ажлаар явахдаа авдаг юм.

-Хувцас гэдэг таны ойлголтоор?

-Зарим хүмүүс цуглуулдаг гэсэн. Би бол хувцсыг хэрэглээ гэж боддог. Хүн ажиллаж, амьдарч, аж төрөхөд зориулагдсан зүйл юм болов уу. Даарах, хөрөх, халахаас сэргийлнэ. Ямар марк биш дээ, хувцсыг цуглуулна гэдэг утгагүй. Ямар дизайнер ч биш дээ. Надад тийм шаардлагагүй. Маажгий гутлаа цуглуулаад байвал хэцүү дээ. Хувцас баярхаад байх зүйл биш. Хааны хувцас ч юмуу, Элтон Жоны нүдний шил ч юм уу, эсвэл Роллинг Стоунзийн куртка гэдэг сонин зүйл. Үнэндээ гол нь биш. Тэд эдэлж хэрэглэж байсан гэдэгт л учир утга нь оршдог. Хувцсыг хэрэглээ гээд зорилго болгоод явдаггүй. Байдаг л зүйлийг хэрэглэдэг.

-Алт, мөнгө сонирхдог уу?

-Үгүй ээ, байхгүй л байгаа биз дээ. /Арван хуруугаа дэлгэж үзүүлэв/

-Муухай эмэгтэй хүн байдаггүй гэсэн. Эхнэрийнхээ гоо сайханд хэр зэрэг хөрөнгө оруулалт хийдэг вэ?

-Би эмэгтэй хүний бас нэг амьдралын гол зорилго бол өөрийгөө гоё сайхан авч явах болов уу гэж боддог. Эмэгтэй хүн тэрэндээ өөрийгөө илүү их анхаарах ёстой. Эрэгтэй хүн тэрэнд нь боломж олгох хэрэгтэй гээд сэтгэл санааг нь, гоё сайхан явахад нь үргэлж дэмждэг. Бусдаар ногооноор уруулаа буд, цагаанаар хамраа буд гээд байвал хэцүү л байх, эсвэл майк өмсөөд яв, шорт өмс гэдэг нь утгагүй асуудал. Эмэгтэй хүн өөрийгөө илүү гоё харагдуулахын төлөө тэмцсэнээр түүнийг нь эрэгтэй хүн дэмжсэнээр илүү их таашаал авах ёстой гэж боддог.

-Эхнэртээ гоо сайхны бэлэг өгч үзсэн үү?

-Үгүй, үгүй. Хэзээ ч үгүй. Өөрөө авсан нь дээр. Би ямар гоо сайхны хэрэгсэл гэж мэдэж авч өгөх юм бэ, хор ч аваад өгчих юм бил үү. Арьсанд нь таарах ч юм уу, үгүй ч юм уу. Сонирхдоггүйдээ ч биш тэр хүний эрхийг зөрчөөд яах юм бэ. Хувцас өмсөхийг нь хүртэл заагаад, энэ чамд таалагдана, энэ чамд таалагдахгүй гээд байвал хэцүү шүү дээ.

-Өөлж төөлөхгүй юмаа гэхэд   хаяа санал нэмэрлэдэг л байлгүй дээ?

-Санал нэмэрлэх тохиолдол бий, бий. Наадах чинь чамд зохиж байна ч гэдэг юмуу, заримдаа сэтгэлд таарахгүй бол наадах чинь арай бараан, арай нилбэгэр юм уу даа гэх зүйл байлгүй яахав. Ямар наадахаа тайл гэлтэй биш.

-Зарим хүмүүс гадаадад хувцас хэтэрхий үнэтэй, монголоосоо авахад хямдхан гэлцэх болжээ. Энэ тал дээр та санал  нэгдэх үү?

-Монголд үйлдвэрийн бараакууд л зарагддаг. Эрээнээс нэг хоёр долларын хувцас эсвэл энд тэндхийн дэлгүүрийн үлдэгдлүүд орж ирэх болсон. Стандарт хэмжээгээ хангах хувцас цөөхөн. Моод нь хоцрогдчихсон, гандсан өнгөтэй, толботой, оёдол нь хажуу талдаа гарчихсан, угаахаар хамаг будаг нь хуурчихдаг тиймэрхүү л юмнууд байгаа шүү дээ.

-Ковбой малгай танд дориун зохисон харагддаг. Чөлөөт стилиэр хувцаслах дуртай юу?

-Наранд үрчлийтлээ харлаад сайртаад байлтай биш, чанартай зохимжтой бол аваад л өмсчихдөг. Тэрнээс фирм мирм нэг их сонин биш. Энэ нь яршигтай залхуутай санагддаг. “Буян” компанийн бүтээгдэхүүн миний ойлгосноор хүмүүст их л таалагдаж байгаа бололтой. Манай хүүхнүүд ихэнхи нь өмссөн харагддаг. Энэ бараа дэлхийн том том дэлгүүрүүдэд зарагдсаар ирлээ. Ялгаа нь гэвэл үнэ нь арав дахин илүү үнэтэй байх.

-Өөрийнхөө үйлдвэрийн бүтээгдэхүүнээс өмсдөг үү?

-Хааяа ганц нэг цамц өмсдөг. Өвөл даарч хөрөхөд илчтэй сайхан байдаг. Гэхдээ нэг их зорилго болгодоггүй.

-Уламжлал болсон ганц асуултаа асууя. Сүүлийн үед эрчүүд маань гоо сайхны косметик хэрэглэх болжээ. Таны хувьд?

-Мэдэхгүй. Ямар ч юм байдаг юм. Нүүрээ усаар, үсний шампуниар үсээ, биеэ угаадаг шампуниар биеэ угаахаас, тос элдэв янзын юм түрхдэггүй. Будаг хэрэглэж хөмсөг, сормуусаа буддаггүй. Зарим нэг мисс болоод байгаа аваргууд л буддаг байх. Тэгээд л хамгийн хөөрхөн шилдэг улс төрчид болдог биз. Миний хувьд бол шаардлагагүй. Ер нь эрэгтэй хүн нэг талаараа жаахан хэнэггүй байсан нь зүгээр дээ. Гэхдээ заваан бохир явахыг хэлээд байгаа юм биш.

-Наснаасаа  хөгшин харагдчихвий дээ гэсэн зовнил төрдөг үү?

-Тэр талаар нэг их боддоггүй. Амьдралын жам шүү дээ. Төрөх үхэхийн хооронд хөгшрөх нь үнэн. Түүнийг бүгдээрээ мэддэг учраас жаахан намбатайхан шиг хөгшрөх нь зүйтэй гэж  байгаа. Зарим нь насаа мэдэхгүй 18-тай юм шиг л далдаганаж, дэлдэгэнэж яваа харагддаг. Зарим нь яагаа ч үгүй хар нялхаараа нэг их догь суучихсан намбархуу юм яриад л, үг хэлээ зөөж ядаад л хамарт нь баас түрхчихсэн юм шиг ярвайж байх юм. Тэгэхээр онцгүй ш дээ. Хүн хөгжиж яваа нийгмийнхээ дэвшилд өөрийнхөө нас, зүс царайндаа тохирч явсан нь дээр болов уу. Түрүүлээд ч хэрэггүй, хоцроод ч хэрэггүй.

-Таныг ааш муутай гэдэг. Ааштайг нь бодохоор нүүр нь учиргүй үрчийчихмээр. Тулаад харахаар гайгүй л юм. Ер нь дотоод сэтгэлээ хэр удирдан захирдаг вэ?

-Гайгүй ээ, гайгүй. Надад сонгууль эхлэхээр л тийм цол зүүдэг юм. Одоо ч өшөө цаашаа сонгуульдаа бэлдэж байгаа биз. Сонгууль дөхөхөөр ааштай мааштай гээд зөндөө юм ярьдаг. Зарим нь мисс болоод, зарим нь хамгийн муухай царайтай нь болоод л. Дотоод сэтгэлээ удирдан захирах тал дээр муу болоод л хамаг юмаа ил гаргачихдаг даа. Юмаа дотроо хадгалдаг хүн чинь дотроосоо идэгдэж, гаднаасаа гунддаг биз дээ.

-Багын л ийм өндөр хүүхэд байсан уу. Зарим хүн гэнэт огцом өсдөг гэлцдэг?

-Нэг их өндөр биш ээ, гайгүй шүү дээ. 184 см тийм айхтар өндөрт орно гэж үү. Харин дэндүү намхан улсууд бол атаархдаг байхгүй юу. /инээв/ Би харин тэр намханчуудыг яагаад ийм намхан болчихвоо гэж асуумаар санагддаг. Би өөрийгөө стандарт гэж үздэг. Одоогийн залуучууд гоё л болж байгаа шүү дээ. Аравдугаар ангидаа өндөр байсан. Манай эцэг эх ч ийм дундаж өндөртэй хүмүүс. Би европын жишигт бол дундаж өндөрт тооцогдоно гэж боддог. Тэр Баабар маабараас “та яагаад ийм намхан болчихвоо” гэж асуувал сонин шүү дээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 May 2015

Танхай баагий шүү. Гэхдээ эр хүн.

Нэр: hotel trivago Огноо: 6 November 2019

Wonderful story, reckoned we could combine several unrelated data, nevertheless truly really worth taking a search, whoa did one learn about Mid East has got additional problerms also

Нэр: mofasse.me Огноо: 7 November 2019

What i discover troublesome is to find a weblog that may capture me for a minute however your blog is different. Bravo.

Нэр: Cheap pbn backlinks Огноо: 7 November 2019

that would be the end of this article. Right here you

Нэр: buy pbn Blogroll links Огноо: 8 November 2019

This is my first time pay a quick visit at here and i am in fact happy to read everthing at alone place.|

http://social-cindy.com/

Нэр: buttsex Огноо: 9 November 2019

When someone writes an piece of writing he/she retains the plan of a user in his/her mind that how a user can know it. Therefore that’s why this piece of writing is outstdanding. Thanks!|

http://www.nlcaulking.com/

Нэр: dress boots Огноо: 9 November 2019

although websites we backlink to beneath are considerably not connected to ours, we feel they’re actually worth a go by way of, so have a look

Нэр: Buy fake google reviews Огноо: 10 November 2019

below you

Нэр: anturamuotti Огноо: 10 November 2019

It’s remarkable in support of me to have a website, which is good for my knowledge. thanks admin|

https://www.formex.fi/

Нэр: Satta King Огноо: 11 November 2019

Thanks for this amazing Post dear, I like your blog.

Нэр: Keto Огноо: 12 November 2019

Wonderful story, reckoned we could combine a few unrelated data, nevertheless truly worth taking a look, whoa did a single master about Mid East has got extra problerms at the same time

Нэр: Janae Jacobos Огноо: 13 November 2019
Нэр: dong tang long an loc Огноо: 15 November 2019

Great article! We are linking to this great post on our website. Keep up the great writing.|

http://www.dongtanglong-anloc.com

Нэр: bei yehuna.de Огноо: 16 November 2019

You actually make it seem so easy along with your presentation but I to find this topic to be really something which I feel I would never understand. It kind of feels too complex and very large for me. I am looking forward on your next put up, I will attempt to get the grasp of it!|

http://www.yehuna.de

Нэр: sex toys for women Огноо: 16 November 2019

please take a look at the sites we follow, like this one, because it represents our picks in the web

Нэр: rampant rabbit Огноо: 16 November 2019

I dont think I’ve read anything like this before. So good to find somebody with some original thoughts on this subject. cheers for starting this up. This blog is something that is needed on the web, someone with a little originality.

Нэр: ultimateyouthvit Огноо: 17 November 2019

Thanks for this amazing Post admin, I love your blog.

Нэр: Black Latte forum pareri Огноо: 17 November 2019

Hi! I just want to give you a huge thumbs up for your excellent information you have here on this post. I am coming back to your blog for more soon.|

https://www.facebook.com/black.latte.dimagrante.prezzo.funziona.recensioni/

Нэр: Free Music for Vlogs Огноо: 17 November 2019

I wanted to thank you for this wonderful read!! I absolutely enjoyed every bit of it. I have you saved as a favorite to look at new things you post…|

https://www.youtube.com/channel/UC7cvUUeJnWQeZqD2xt6P_yg

Нэр: phen375 fat burner Огноо: 18 November 2019

Wonderful story, reckoned we could combine a few unrelated information, nevertheless seriously really worth taking a look, whoa did 1 study about Mid East has got more problerms as well

Нэр: Link Огноо: 19 November 2019

I couldn’t resist commenting. Very well written!|

https://twitter.com/AndyCampInc

Нэр: salmonredcaviar Огноо: 20 November 2019

Great blog here! Additionally your site rather a lot up fast! What host are you the usage of? Can I get your affiliate hyperlink to your host? I want my website loaded up as quickly as yours lol|

https://salmonredcaviar.com/

Нэр: salmon-bay Огноо: 22 November 2019

Hello colleagues, how is the whole thing, and what you wish for to say regarding this article, in my view its genuinely awesome for me.|

salmon-bay.com

Нэр: Melanie Bowen Огноо: 22 November 2019

I liked your blog so much.

I would like to thank you for the contribution.

Нэр: bartuv1324 Огноо: 27 November 2019

Thanks for the post dear, I love your blog.

Нэр: how to manage a personal loan Огноо: 28 November 2019

Great blog right here! You seem to put a significant amount of material on the site rather quickly.

Нэр: sugar wax Огноо: 6 December 2019

May I just say what a relief to find an individual who truly knows what they are talking about on the net. You certainly realize how to bring an issue to light and make it important. More and more people should read this and understand this side of your story. I was surprised you’re not more popular given that you certainly possess the gift.|

sugaringfactory.com

Нэр: Indian Shoe King Огноо: 6 December 2019

Thanks for this amazing Post dear, I like your website.

Нэр: sim Огноо: 10 December 2019

I was able to find good info from your articles.|

https://www.google.bs/url?q=https://baosimso.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.