ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭРХЭН ТАТДАГ ВЭ

31847

Аливаа улсын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Тийм ч учраас дэлхийн хамгийн том эдийн засгууд хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын төлөө хууль эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтаараа өрсөлддөг. Тэгвэл дэлхийн улс орнууд  гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн татдаг вэ.

БНХАУ – Тус улс экспортын 94 хувийг аж үйлдвэрийн, боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг. 2013 онд БНХАУ-д орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 124 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ АНУ-ын дараа жагсах болсон юм. БНХАУ  1978 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль, дүрмийг баталж эхэлсэн. Тухайлбал, БНХАУ-ын гадаадын бүрэн эзэмшилтэй аж ахуйн нэгжийн тухай хууль, Хятад, гадаадын хамтарсан аж ахуйн нэгжийн тухай хууль, Хятадын гадаадын хамтын үйлдвэрийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй аж үйлдвэрийн тухай толь зэрэг бичиг баримтууд байдаг аж. Гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулан экспортыг дэмжих, технологийг хөгжүүлэх нь тус улсын хөрөнгө оруулалт татах бодлогын гол зорилтууд болдог байна. Үндэсний аюулгүй байдал, нийтийн сонирхолд хор хөнөөлтэй зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглодог. Хятад Улс нь чанартай Гадаад хөрөнгө оруулалтыг дэмждэг ч, үүний зэрэгцээ чухал салбар дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталдаг. Аж үйлдвэрийн машин техник үйлдвэрлэлийг чухалчлах тухай Төрийн зөвлөлийн үзэл баримтлалд  гол чухал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч гадаадын хөрөнгө оруулагчид дийлэнх хувьцаагаа шилжүүлэх гэж буй тохиолдолд Засгийн газраар батлуулах шаардлагатай болдог. Мөн Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 16 салбарын дотоодын компаниуд дахь төрийн эзэмшлийн хувийг өргөжүүлэхийг зөвлөсөн байдаг. Төрийн өмчийн бизнесийн бүтцийг өөрчлөх, улсын хөрөнгийн нэгтгэлийг сайжруулах тухай зааварт үндэсний эдийн засагт чухал гэсэн долоон салбарыг жагсаажээ. Энэ нь заавал төрийн хяналтад байх ёстой. Үүнд батлан хамгаалах, эрчим хүчний генератор болон дамжуулалт, газрын тос, петрохимийн үйлдвэр,  холбоо харилцаа, нүүрс, агаарын тээвэр, далайн тээвэр зэрэг салбар багтсан байна.   Монополийн эсрэг хуулийг 2007 оны наймдугаар сард баталж, 2008 оны наймдугаар сард хүчин төгөлдөржүүлжээ. Уг хуулиар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч тухайн компанийг хэсэгчлэн болон бүхэлд нь худалдаж авах явдлын эсрэг хяналтыг зааж өгсөн байдаг. Засгийн газар мөн үндэсний аюулгүй байдлын үүднээс дотоодын хөрөнгө оруулалтыг ч бас хянаж авч үзэх шаардлагатай гэж хуульд тусгажээ. Хувь эзэмшилд тулгуурласан хамтарсан компанийн тухай хууль, Гадаадын гэрээлэгчтэй хамтарсан компанийн тухай хууль, Гадаадын хөрөнгөд түшиглэсэн бизнесийн тухай хууль зэргийг мөн энд нэрлэж болно. Гэхдээ Хятадын бусад салбарын хууль тогтоомж нь гадаадын хөрөнгө оруулалтыг хянах, хязгаарлах зүйл заалтыг мөн агуулсан байдаг /Холбоо харилцаа болон санхүүгийн үйлчилгээг зохицуулсан хууль/.   Хятад Улсад гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хамруулсан нийт 200 гаруй хууль, журам байдаг ажээ.

ОХУ – Манай хойд хөршид гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр босготой. Анх 2008 онд Стратегийн салбарын тухай хуулийг баталсан. Ингэснээр Засгийн газрын салбарууд дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын хяналтын Засгийн газрын комисс нь ОХУ-ын Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгаалдаг байна. Сүүлийн жилүүдэд тус улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурах болсон. 2014 оны байдлаар тус улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 19 тэрбум ам.долларт хүрч, 70 хувиар буурсан байна. Түүнчлэн 2014 онд ОХУ-аас гарах капиталын урсгал 150 тэрбум ам.долларт хүрчээ. Ер нь тус улс дахь Гадаадын шууд хөрөнгө оруулалтын статистик өндөр хэлбэлзэлтэй байдаг аж.

Казахстан – Тус улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш зах зээлийн эдийн засгийг бий болгох олон чухал алхмуудыг хийж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах үр дүнтэй алхмуудыг авч хэрэгжүүлсэн байдаг. 2014 оны байдлаар Казахстан дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 211.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүнээс 129.3 тэрбум ам.доллар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байжээ.  Тус улсад орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь газрын тос, байгалийн хийн салбарт хийгдсэн байна. Гэхдээ 2003 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Иргэний хууль, Албан татварын тухай хууль, Гаалийн тухай болон Валютын хяналтын тухай хуулиуд гадаадын хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээнд саад тотгор болдог байна. Тус улсын Засгийн газар уул уурхай, төмөр зам, цахилгаан тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, барилга, төмөрлөгийн үйлдвэрлэл, эрчим хүч, нар салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг дэмждэг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ 20 сая ам.доллараас дээш байвал орлогын албан татварыг 30 хувиас 20 хувь, нэмүү өртгийн албан татварыг 16 хувиас 12 хувь болгож бууруулдаг байна. Банк, даатгалын салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Казахстанд ажиллахыг хуулиар хязгаарладаг.

Чили – Тус улс 1974 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа баталсан. Уг хуулийн дагуу хөрөнгө оруулагчидтай Хоёр талд хөрөнгө оруулалт болон Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж эхэлсэн. Улмаар 1990 он гэхэд Чили чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулалтаараа олон улсын тавцанд тэргүүлэх хандлагатай болсон байна. 1991 онд Вашингтоны конвенцид нэгдсэн бөгөөд энэхүү конвенцоос хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төвийг байгуулжээ. Энэ үеэс Чили улстай Хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар 51 улстай хэлэлцээрийн ширээний ард сууж, 49 улстай гэрээ байгуулсан байна. 2010 оны байдлаар 36 оронтой байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж.

Канад – Тус улсын хувьд аль хэдийнэ Дэлхийн худалдааны байгууллага болон Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурсан учир гадаадын хөрөнгө оруулалт  болон гадаад худалдааны асуудалд саад, хаалт хийнэ гэхээсээ илүүтэй нээлттэй тааламжтай ханддаг. Тодруулбал уг хоёр гэрээнд гарын үсэг зурснаар тус улс нь компани байгуулах, компани худалдан авах, компанийн менежментийг шилжүүлэх зэрэгт дотоодын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчдыг зааглахгүй гэсэн үүрэг хүлээжээ. Канадын эдийн засаг тодорхой хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтаас хамаардаг. Санхүүгийн салбарыг тооцолгүйгээр тус улсын нийт эдийн засгийн 25 хувийг гадаадын аж ахуйн нэгжүүд удирддаг  байна. Тиймдээ ч Канад нь гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орнуудын тоонд багтдаг.  Тус улсын хувьд гол хөрөнгө оруулагч нь АНУ, Франц, Их Британи, Голланд юм. Тэр дундаа АНУ гол байрыг эзэлдэг. 2006 оны байдлаар АНУ-ын Канадад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 241 тэрбум ам.доллар байсан нь тус улсад хийсэн нийт хөрөнгө оруулалтын 61 хувьтай тэнцэж байв. Харин 2011 оны байдлаар Канад дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 607.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд энэ дунд АНУ-ын хөрөнгө оруулалт 326 тэрбум ам.долларыг эзэлжээ. Канадын газрын тос, байгалийн хий, бөөний худалдаа, тээвэр, агуулах болон зоорь, санхүү болон даатгал зэрэг салбарт нь гадаадын хөрөнгө оруулалт төвлөрдөг. Саяхнаас тус улсын гадаадын хөрөнгө оруулалтад дотоодын компанийг хэсэгчилсэн болон бүхэлд нь худалдаж авах худалдаа /Мergers & Acquisitions/ гол байр эзлэх болжээ. Тус улсын Засгийн газрын мэдээлж буйгаар, 2006, 2007 онд энэ төрлийн худалдаа нь гадаадын хөрөнгө оруулалтын 71 хувийг эзэлж байв.

Ц.Мягмарсамбуу

ЭХ СУРВАЛЖ: 24tsag.mn

http://www.24tsag.mn/a/162897


URL:

Нэр: Louann Rviz Огноо: 27 June 2018

hello there and thank you for your information – I’ve certainly picked up anything new from right here. I did however expertise some technical issues using this website, as I experienced to reload the web site a lot of times previous to I could get it to load correctly. I had been wondering if your web host is OK? Not that I’m complaining, but slow loading instances times will sometimes affect your placement in google and can damage your high-quality score if ads and marketing with Adwords. Anyway I’m adding this RSS to my e-mail and can look out for much more of your respective interesting content. Ensure that you update this again very soon..zero liquid discharge (ZLD) system

ufocd.org

Нэр: Free Auto Approve List 7-15-2018 Огноо: 15 July 2018

I hope you all are having a great weekend. I added a new list. This one is smaller, but still useful. I think the next one will be bigger.

https://www.freeautoapprovelist.com/free-auto-approve-list-7-15-2018/

Нэр: chouqin Огноо: 20 July 2018

Youre so cool! I dont suppose Ive learn something like this before. So good to find any person with some unique thoughts on this subject. realy thanks for starting this up. this website is one thing that is wanted on the net, somebody with a bit originality. useful job for bringing one thing new to the internet!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.