Б.Булган бүтэн 20 жил тээсэн “зовлон”-гоо захидалдаа шингээсэн үү?!

knea3w1eyzТөр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан учир битүүлгээр амиа алдсанаас хойш бүтэн 20 жил өнгөрчээ. Учир битүүлэг аллагын цорын ганц амьд гэрч нь түүний гэргий Б.Булган Тэрбээр бүтэн 20 жил дотроо тээсэн, магадгүй хав дарсан нууцаа сая нэг задалж захидал бичсэн байхыг үгүйсгэхгүй.

Хэдийгээр түүний захидал олон нийтэд төдийлөн ил болоогүй ч Б.Булган эр нөхрийнхөө үхлийн жинхэнэ шалтгааныг, ядаж л үнэнд ойртох сэжүүрийг “илчилсэн” байж ч мэднэ.

Учир нь, өнгөрсөн хугацаанд үргэлж гэрчээр дуудагдаж, мэдүүлэг өгдөг байсан түүнийг нэг л өдөр яллагдагчаар татан шалгах болсон. Нарийн хэлбэл, Б.Булганыг нөхрийнх нь үхэлд “буруутгаж”, бүр түүний үхлийг захиалахад гар бие оролцсон гэж сэрдэж байгаа юм. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд Тагнуулын ерөнхий газраас Б.Булганыг хоёр ч удаа дуудаж байцаалт, мэдүүлэг авсан байдаг. Түүнийг нь прокурорын байгууллагаас “баталж”, Б.Булганыг яллагдагчаар татсан гэдгээ олон нийтэд албан ёсоор мэдээлсэн билээ.

Өөрөөр хэлбэл,  сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцох үеэрээ “С.Зориг агсны хамтран амьдрагч асан Б.Булганыг яллагдагчаар татсан. Анх гэрч, дараа нь хамжигчаар тооцон шалгасан. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2015 онд дууссан учир хэрэгсэхгүй болгосон. Б.Булганыг С.Зоригийн хөнөөсөн захиалга өгсөн, хамтран зохион байгуулсан гэж сэжиглэж байгаа. Энэ хэргийг шалгаж дуусаагүй байна” гэх тайлбарыг өгч байлаа.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас “УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн дугаартай хэргийг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэстэй хамтарсан Ажлын хэсэг шалгаж байна. Энэхүү хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж байцаалт авсан” хэмээн ярьсан байдаг.

Үүнээс гадна “Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцын баталгааг нэг л удаа авдаг. Өмнө нь шалгагдсан хэрэгт Б.Булганаас нууцын баталгаа авсан байсан учраас дахин түүнээс нууцын баталгаа авах шаардлага байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэх мэдээллийг өгсөн билээ.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн Ж. Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ үеэр С.Зориг агсны гэргий Б.Булганыг төрийн гурван өндөрлөг болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийгээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд хандаж захидал илгээсэн талаар дурдсан юм.

Тэрхүү захидалдаа Б.Булган ял авсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг огт харж байгаагүй, нэг ч уулзаж үзээгүй гэдгээ онцолсон талаар ч хэлсэн. Түүнчлэн Ж.Батзандан гишүүн Б.Булганы захидалд ноцтой олон баримт, мэдээлэл байгааг ч дурдсан төдийгүй хуулийн хүрээнд энэ долоо хоногийн сүүлчээр түүний захидлыг олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн юм.

Тэрбээр хэлэхдээ “Б.Булган долоо хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст хандаж захидал бичсэн. Б.Булганы захидалд ноцтой олон асуудал дурдагдсан байна лээ. Хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэсгийг нь ил болгоно. Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд холбогдох хэрэгт гэмгүй хэдэн залуус хилсээр шийтгэгдээд жинхэнэ гэмт хэрэгтэн ард нь үлдэхийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ярилаа.

Ямартай ч С.Зориг агсны гэргий Б.Булган захидал бичжээ. Ж.Батзандан гишүүний ярьснаар бол түүний захидалд ял авсан гурван нөхөртэй нэг ч уулзаагүй, өмнө нь харж ч байгаагүй гэдэг нь хуулийнхан төдийгүй олон нийтийн дунд шинэхэн мессеж байсан нь лавтай. Магадгүй түүний захидал бүрэн эхээрээ олон нийтэд ил болоход үүнээс л илүү мэдээлэл ил болно. Тэр ч утгаараа С.Зориг агсны үхлийн шалтгаан, хэн түүний амийг захиалсан гэдэг нь илүү тодорхой болохыг ч үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, Б.Булганы 20 жил дотроо хадгалсан, басхүү тээсэн зовлон нь тэрхүү захидалд шингэсэн байж мэднэ. Харин олон нийт түүнийг нь анхааралтай ажиглаж, захидал бүрэн эхээрээ нийтэд ил болохыг хүлээх л үлдэж байна.

Б.Төрбат

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Нэр: Зочин Огноо: 20 June 2018

Уг нь хүн Зоригт хайртай байсан илэрүүлэхийг хүсч байсан бол түүнийхээ төлөө үхтлээ явж өөрөө илрүүлэхэд нь гөр бие оролцон тэмцэх байсан тийм бодохоор энэ өөрөө нотой юм биш үү?

Нэр: check this out Огноо: 23 June 2018

JeIZFb Nothing can be authentic. Gain access to coming from wherever this resonates along with ideas or even heats up the mind.

Нэр: john newmann Огноо: 23 June 2018

bdeG59 very nice submit, i certainly love this web site, keep on it

Нэр: click me Огноо: 23 June 2018

TGGXPZ Some great points here, will be looking forward to your future updates.

Нэр: click me Огноо: 23 June 2018

91F8OM Looking forward to reading more. Great article post.Thanks Again. Cool.

Нэр: check this out Огноо: 23 June 2018

CJyzEj Just Browsing While I was surfing yesterday I saw a great article about

Нэр: john newmann Огноо: 23 June 2018

ulV8lN Kudos for the excellent piece of writing. I am glad I ave taken the time to read this.

Нэр: john newmann Огноо: 23 June 2018

BEJ8E5 You are my inspiration , I have few blogs and infrequently run out from to brand.

Нэр: click me Огноо: 23 June 2018

WuJlpj Incredible! This blog looks just like my old one! It as on a totally different subject but it has pretty much the same page layout and design. Superb choice of colors!

Нэр: prony bony Огноо: 23 June 2018

9CbgFO Really enjoyed this post.Really looking forward to read more. Great.

Нэр: suba me Огноо: 23 June 2018

bqGyZU There is obviously a bunch to identify about this. I think you made various good points in features also.

Нэр: click me Огноо: 23 June 2018

HOG2A3 You generated some decent points there. I looked on-line for that problem and discovered the majority of people will go coupled with with all your internet site.

Нэр: suba me Огноо: 23 June 2018

b5RrwG You have remarked very interesting points! ps decent web site.

Нэр: help me Огноо: 23 June 2018

hVPluy Wow, great article post.Much thanks again. Want more.

Нэр: prony bony Огноо: 23 June 2018

OSkSlr I will immediately seize your rss feed as I can not to find your email subscription hyperlink or newsletter service. Do you ave any? Kindly allow me realize so that I could subscribe. Thanks.

Нэр: john newmann Огноо: 23 June 2018

Ednmk8 together considerably far more and a lot more typical and it may very well be primarily an extension of on the internet courting

Нэр: check this out Огноо: 23 June 2018

kQcQcz Major thanks for the article post.Really thank you! Awesome.

Нэр: Sabina Mckendrick Огноо: 26 June 2018

As a Newbie, I am always browsing online for articles that can aid me. Thank youzero Liquid Discharge plant

watertreatments.in

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.