Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар харилцан ойлголцолд хүрчээ

15294736735b29ea89db71cУмард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар хэд хэдэн асуудлаар, тэр дундаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахтай холбоотой асуудлаар харилцан ойлголцолд хүрэв гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, талууд Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын саяхан болсон уулзалтын талаар хэлэлцэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Сүүлийн 3 сард Хятад улсад 3 дахь удаагаа айлчилсан Ким Жөн Ун энэ удаа БНХАУ-ын даргатай Ардын их хурлын ордонд уулзсан байна.


URL:

Нэр: Mohammad Огноо: 23 June 2018

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.