Бохир усаа Туул гол уруу асгаж байгаа гэх мэдээлэлд тайлбар өглөө

Бохир усаа Туул гол уруу асгаж байгаа гэх мэдээлэлд тайлбар өглөө

Хур борооны улиралд Геодези, Усны барилга байгууламжийн газраас ус зайлуулах шугам сүлжээгүй, борооны ус ихээр тогтдог байршлуудад газар дээр нь арга хэмжээ авч, усыг соруулж ойролцоох шугам сүлжээ болон далан руу зайлуулан ажилладаг байна.

 Улаанбаатар хотын хэмжээнд авто замын ус зайлуулах шугам сүлжээний хүрэлцээ муутайгаас үүдэж усархаг бороо орсны дараа автозам дээр ус их хэмжээгээр тогтож, иргэдийг бухимдуулж, тав тухыг алдагдуулж, автозам болон явган хүний зам талбай зорчих боломжгүй болдог.

Сүүлийн өдрүүдэд Геодези, Усны барилга байгууламжийн газрыг бохир усаа Туул гол уруу асгаж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон сошиал медиа сүлжээнд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус газраас тайлбар хийлээ. Уг тайлбарт “Бодит байдалд энэ нь 2014 онд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ гэж байдаг байхад авто зам талбай дээр тогтсон усыг соруулж, зайлуулж байх үеийн зураг бөгөөд хуурамч мэдээ юм. Энэ нь хүмүүсийн ойлгож байгаа шиг ахуйн бохир биш бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай болон автозам дээр тогтсон борооны ус юм. /2018-06-20/

Улаанбаатар хот нь ариутгах татуургын салангид системтэй төлөвлөгдсөн бөгөөд автозамын ус зайлуулах шугам сүлжээ, үерийн далан сувгууд нь шууд Туул гол уруу нийлж, борооны усаа хаядаг онцлогтой тул үерийн далан суваг авто замын ус зайлуулах шугам сүлжээ рүү хог хаягдлаа хаяхгүй байхыг уриалж байна.” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.