Фельетон

35930079_2096573750586715_3360677781586313216_nБаруун талын засуул сонсоо..

Зүүн талын тэргүүн магнайд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бүхнээс төгөлдөр, олныг баясуулагч, харилт үгүй хүчит Далай, Даян, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргаа….

Зүүн талын засуул сонсоо

Баруун талын тэргүүн магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат олныг баясуулагч, улам нэмэх Дархан аварга Агваансамдангийн Сүхбат аваргаа…

Баруун талын засуул сонсоо

Танай жигүүрт байгаа аймгийн арслан Цэрэнтогтохыг амлан авч…

Зүүн талын засуул сонсоо

Юу гэж тийм юм байхав дээ. Оноолтоор барилджийгаа штээ..

Баруун талын засуул сонсоо

Наадам болж байхад чинь юу гэж солиороод байгаа юм бээ??

Зүүн талын засуул сонсоо

Танайх л анх Допинг мопинг гэж солиороод байгаа биз дээ…

Баруун талын засуул сонсоо

Бөхийн өргөө хууль шүүхийн дагуу явж байгаа шүү. Савраа татцгаагаарай.

Зүүн талын засуул сонсоо

Тэгж ярихын бол танай талынхан хууль зөрчиж хүзүү толгой мушгиа биз дээ. Та нар ч гэсэн өөрсдөө асуудалтай шүү

Баруун талын засуул сонсоо

Допингийн чинь асуудлыг дэлгээд үнэн мөнийг олно шүү

Зүүн талын засуул сонсоо

Энэ талаар АТГ-д өргөдөл өгч шалгуулна шүү. Сайхан мэдээрэй. Наадмаар янз бүрийн юм болохын бол та нар дээр шүү

Баруун талын засуул сонсоо

Бөхийн өргөө, бөхиийн өргөөөө манайх шүүү

Зүүн баруун талын засуул сонсоо

Өөш наад хэрүүл мэрүүлээ одоо больчиж болдоггүй юмуу. Барилдаачэээ…

Бөхийн цолыг залуу бөх Цэрэнтогтох дуудав.

 

https://www.facebook.com/photo.php?fbid=2096573747253382&set=a.1385783784999052.1073741826.100007023307834&type=3&theater


URL:

Нэр: Charlie Огноо: 23 June 2018

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.