Г.Алтан захирал ”Олон овоот”-ыг босгохын төлөө эцсээ хүртэл үзнэ

“Олон овоот”-ын лиценз олон эзний гар дамжсаар эцэст нь “Алтжин”-гийн Г.Алтангийн гарт оров.

“Жаст”-ын Г.Батхүүд өртэй, ширтэй юутай хуйтай нь банкны барьцаанд байсан дээрх уурхайн лицензээ зарсан Ц.Мянганбаяр овоо зайтай эр гэдэг нь саяхан тодорхой болов.

Тэрбээр “Олон овоот”-ын алтны судалтай газрууд дээр өрөмдлөг хийж, нэлээдгүй олон тонн алт гаргаж авсан бөгөөд эдүгээ тус уурхайг худалдаж авсан Г.Алтан захирал амаа барьж байгаа сурагтай. Учир нь, олборлолтыг цаашид явуулахад нэн хүндрэлтэй тулгараад байгаагийн зэрэгцээ анх энэхүү уурхайн хөрс хуулалтыг хийхэд зарцуулсан зардлын 50-иас доошгүй хувьтай тэнцэх хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа гэнэ. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр шатсан Бөмбөгөрийг сэпхийтэл босгож чадсан Г.Алтан захирал “Олон овоот”-ын уурхайг ч мөн овоож оцойтол ашиг олтол нь ажиллуулж чадна гэдэгт олон хүн итгэж байгаа аж.

Цагтаа алтны магнат гэгдэж байсан, олон амрагтай Ц.Мянганбаяр захирал алтны лицензүүдээ ар араас нь өр ширэндээ өгсөөр эдүгээ түрээсийн байрандаа түмэн бодолд дарагдан суух болжээ.
А.Харанга

wikimon


URL:

Сэтгэгдэл бичих