Хаан банкны теллерийн “буруугаас” үйлчлүүлэгч нь ял авлаа

31903

Банкаар үйлчлүүлж байгаа иргэн та ахаарал болгоомжтой байхгүй бол теллерийн буруутай үйлдлээс болж ялтан болж болзошгүй цаг үе ирсэн байна. Тодруулбал Хаан банкны теллерийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж өнөөдөр нэг хүн ялтан болоод байна.

Ш.Б нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны салбараас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гүйлгээ хийж бэлэн мөнгө авахдаа андуурагдсан гүйлгээний улмаас илүү олгогдсон 500.000 төгрөгийг завшсан гэх хэргээр ял сонсчээ.

Энэ талаар ял сонссон Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2017оны 10 сарын 18-нд ХААН банкнаас 4.530.000 төгрөгний зээл авсан юм. Гэтэл намайг 500.000 төгрөг илүү авсан гэсэн. Надад илүү авсан мөнгө байхгүй. Тэр өдөр би 1 боодол 20.000, 1 боодол 10.000, 3 боодол 5000, 6 ширхэг 5000-н дэвсгэрт авсан. Би хүүхэддээ машин авахад нь туслахаар энэ мөнгийг 10 сарын 18-нд аваад 10 сарын 25-нд хүүхэддээ өгсөн. Банкнаас мөнгө авсан өдрөө 640.000 төгрөгийг Шонхор гэдэг жолоочид өгсөн. Жолоочид 20.000 төгрөг, туслах жолоочид 10.000 төгрөг бэлэглэсэн. Өөрийн хүү Харжаад 10.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг бүгдийг нь 5000-н дэвсгэртээр өгсөн. Өөр мөнгө зарцуулаагүй. Нийт 680.000 төгрөг хэрэглээд үлдсэн мөнгийг нь хүүхэддээ өгсөн. Илүү мөнгө өгсөн гэдгийг 2017 оны 10 сарын 19-ний өглөө банкнаас ярихад нь мэдсэн. 10 сарын 25-ны өглөө би цагдаа дагуулаад ХААН банк дээр очоод бичлэг үзье гэхэд гацчихсан гэсэн” гэж мэдүүлжээ.

Харин ажилдаа хариуцлагагүй хандаж үйлчүүлэгчид илүү мөнгө өгсөн теллер шүүхийн хэлэлцүүлэгт : “2017 оны 10 сарын 18-нд Ш.Б гуай надаар зээл гаргуулсан юм. Баримтад бичсэнээр би Ш.Б гуайд 1 боодол 20.000, 1 боодол 10.000, 1 боодол 5000, бутархайгаар 20.000-н дэвсгэрт 32 ширхэг, 10.000-н дэвсгэрт 32 ширхэг, 5000-н дэвсгэрт 6 ширхэгийг өгөх ёстой байсан. Гэтэл би 5000-н дэвсгэртийг 1 боодол илүү буюу нийт 2 боодол 5000-н дэвсгэрт өгчихсөн байсан. Илүү мөнгө өгсөн гэдгээ орой гүйлгээ хаагаад ахлах теллерт кассаа тааруулж өгөхдөө мэдсэн. Тэгээд камер шүүж үзэхэд Ш.Б гуайд илүү мөнгө өгсөн байсан. Ш.Б гуай 640.000 төгрөгийг Шонхор гэдэг жолоочид өгсөн. Жолоочид 20.000 төгрөг, туслах жолоочид 10.000 төгрөг тус тус бэлэглэсэн. Өөрийн хүү Харжаад 10.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг бүгдийг нь 5000 дэвсгэртээр өгсөн гэж байгаа боловч банк дээр буцааж ирсэн мөнгийг нь шалгахад 20.000, 10.000, 5000-н дэвсгэртүүд бүтнээрээ байсан. Миний өгсөн бутархай мөнгө байхгүй байсан. Би банкнаас дутаасан 500.000 төгрөгийг өөрөө төлсөн. Иймд Ш.Б-ас 500.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү“ гэж мэдүүлсэн байгаа юм.

Харин энэ хэргийг тухайн өдөр нь Хаан банкныхан мэдсэн. Улмаар камер шүүж хэргийг мэдснээр цагдаад хандсан байдаг.  Алдаа гаргасан теллер тухайн банканд ажилд ороод 10 гаруй хонож байхдаа л ийнхүү алдсан байгаа юм.

Улмаар шүүхээс Ш.Б нь алдаатай гүйлгээний улмаас илүү олгогдсон 500.000 төгрөгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Б-ын мэдүүлэг, гэрч Т.Ганбаатар, С.Аймбек нарын мэдүүлэг, шүүх хуралдаан дээр эд мөрийн баримтаар шинжилсэн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн ХААН банкны Булган тооцооны төвийн камерийн бичлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.  Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохиросон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ш.Б-иас 500.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д олгох нь зүйтэйгэж шүүх үзсэн. Өөрөөр хэлбэл Ш.Б-ийг алдаатай гүйлгээ завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Өөрөөр хэлбэл иргэн тa банкаар үйчлүүлж байгаа бол теллерийн дэргэд мөнгөө давхар тоолж байна уу? Эс бөгөөс ийнхүү гэмт хэрэгтэн болох нь байна.

А.Баярмаа

ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: http://ardchilal.mn/37156.html


URL:

Нэр: gadgets Огноо: 6 November 2019

Thanks for this amazing Post dear, I love your blog.

Нэр: apkcloud Огноо: 7 November 2019

I’ve thought about posting something about this before. Good job! Can I use part of your post in my blog?

Нэр: Agen Poker Огноо: 7 November 2019

That is really fascinating, You’re an excessively professional blogger. I have joined your feed and look ahead to in quest of extra of your fantastic post. Also, I have shared your website in my social networks|

http://mikeusone.mystrikingly.com/

Нэр: Dr. VIkas Goswami Огноо: 7 November 2019

I’m more than happy to uncover this great site. I want to to thank you for ones time for this particularly fantastic read!! I definitely liked every part of it and i also have you saved to fav to see new things in your web site.|

https://www.youtube.com/watch?v=F1sE9WwW-oY

Нэр: gali satta Огноо: 11 November 2019

Thanks for the post dear, I like your blog.

Нэр: yehuna.de Огноо: 16 November 2019

I always emailed this blog post page to all my contacts, for the reason that if like to read it then my friends will too.|

http://www.yehuna.de

Нэр: food fotografie Огноо: 16 November 2019

Hi there! I just wanted to ask if you ever have any trouble with hackers? My last blog (wordpress) was hacked and I ended up losing several weeks of hard work due to no back up. Do you have any methods to prevent hackers?|

http://www.yehuna.de

Нэр: Yehuna Огноо: 16 November 2019

If some one desires expert view regarding blogging and site-building afterward i propose him/her to pay a quick visit this web site, Keep up the nice work.|

http://www.yehuna.de

Нэр: This page Огноо: 18 November 2019

Its like you read my mind! You appear to know a lot about this, like you wrote the book in it or something. I think that you could do with some pics to drive the message home a bit, but other than that, this is great blog. A great read. I’ll definitely be back.|

https://www.facebook.com/Graphicartdonebetter/

Нэр: reeditionmagazine Огноо: 18 November 2019

Thanks for the post admin, I like your website.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.