Танилц: БХЯ-ны харъяа “Бөртэ” ТӨААТҮГ-аас илэрсэн зөрчлүүд

155b2d2196c5b5c1dde8af2836483790Төрийн байгуулагуудад жил бүр аудиты шалгалт ордог. Шалгалтаар зарим байгууллага зөрчилгүй гардаг бол зарим байгууллага цөөнгүй зөрчилтэй гардаг. Тэдгээрийн нэг нь БХЯ-ны харъяа “Бөртэ” ТӨААТҮГ бөгөөд тус газраас аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг хүргэж байна.

2017 онд тус  байгууллагын захирал 2 удаа, нягтлан 1 удаа, эдийн засагч 3 удаа солигдсон нь хяналт, хариуцлагын тогтолцоог сулруулсан байна. Үүнийг дараах зөрчлүүд гэрчилнэ.

  1. Байгууллагын даргын батласан Үйлдвэрлэгдэх дүрэмт хувцасны үндсэн, туслах материалын хэрэгцээний захиалах тооцооны баримтаар 2017 онд Үйлдвэрийн удирдах ажилтнууд БНХАУ-д томилолтоор явж 1.301.7 сая төгрөгийн гэрээгүй шууд худалдан авалт хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоол “Төрийн болон орон нутгийн өмчин хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журам”-ыг зөрчсөн.
  2. Нарантуул захаас 29.1 сая төгрөгийн бараа материал худалдан авсны анхан шатны баримтын бүрдэлт хангалтгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, үнэн зөв, эрх ба үүрэг, иж бүрэн байх батламж мэдэгдлүүдийг хангаагүй байна.
  3. Хувь хүнээс худалдан авсан 29.1 сая төгрөгийн барааны үнийн дүнгээс Хувь хүний орлогын албан татвар 10 хувь болох 2.9 сая төгрөгийг суутган тооцож тайлагнаагүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” гэсэн заалтыг зөрчиж, эрх ба үүрэг, үнэн зөв байдал батламж мэдэгдлийг хангаагүй.
  4. 2016 онд үүссэн Батлан хамгаалах яамнаас авах авлага болох 4.0 сая төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулаагүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-т дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” гэсэн заалт, эрх ба үүрэг, толилуулга ба илчлэл тодруулга, иж бүрэн байх батламж мэдэгдлүүд хангагдахгүй байна.
  5. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг бүрдүүлэх зардлын гүйцэтгэлийг Дуусаагүй үйлдвэрлэл дансанд хуримтлуулан бүртгэдэг боловч бэлэн болсон бүтээгдэхүүнийг Бэлэн бүтээгдэхүүн дансанд шилжүүлэн бүртгэхдээ нэгж бүтээгдэхүүний өртгийг урьдчилан тооцсон Бүтээгдэхүүний үнэ тогтоох калькуляц-ын өртгөөр тооцож бүртгэдэг нь бодит өртгийг тооцож, тайлант үеийн ББӨ-р бодитой тооцох боломжгүй болгож байгаа нь НББОУС-2-ын 12 дугаар зүйлд “…бэлэн бүтээгдэхүүн хувиргахад гарсан тогтмол болон хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг системчлэн хуваарилж хувиргалтын зардалд оруулна.”, 13 дугаар зүйлд “Хуваарилагдаагүй үлдсэн нэмэгдэл зардлыг тухайн зардал гарсан тайлант үеийн зардал гэж хүлээн зөвшөөрнө” гэсэн заалтууд болон Оршин байх, Тохиолдсон байх, Хэмжилт, Толилуулга ба илчлэл тодруулга зэрэг батламж мэдэгдлүүдийг хангаагүй.

“БӨРТЭ” ТӨААТҮГ-ын 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 1,337.6 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэнээс 1,337.6 сая төгрөгийн алдаа зөрчилд зөвлөмж хүргүүлсэн байна.

Тиймээс дээрх болон бусад асуудлыг харгалзан үзэж эрсдэлтэй байж болох асуудлыг 2018 оны завсрын аудитаар шалгахаар тогтсон байна.

Энэ бол төрийн өмчит байгууллагад илэрсэн зөрчлийн нэг хэсэг. Бид цаашид үйл ажиллагаандаа алдаа дутагдал гаргасан байгууллагуудын тайланг хүргэх болно.

А.Баярмаа

Dorgio.mn


URL:

Tags:

Нэр: Jenice Warburton Огноо: 27 June 2018

Great ¡V I should definitely pronounce, impressed with your website. I had no trouble navigating through all tabs and related information ended up being truly easy to do to access. I recently found what I hoped for before you know it at all. Reasonably unusual. Is likely to appreciate it for those who add forums or something, site theme . a tones way for your customer to communicate. Nice task..zero Liquid Discharge

ufocd.org

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.